Саналын хуудас хэвлэх ажил үргэлжилж байна
2017-06-14

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх 2026154 сонгогчийн саналын хуудсыг хэвлэх ажил үргэлжилж байна. Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, санал авах байранд хүргүүлэх хугацаа хуульд заасны дагуу энэ сарын 23-наар дуусгавар болно. Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг батлагдсан загварын дагуу, тоогоор хэвлүүлэхээр “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-тай  гэрээ байгуулан ажиллаж байна

Shuud.mn
Сонин хачин