Монгол Улсад зорчих гадаадын иргэдийн анхааралд
2017-06-14

Гадаадын иргэн, харъяатын газраас Монгол Улсад зорчих, оршин суух гадаадын иргэд, тэдгээрийг уригч аж ахуй нэгж, байгууллагуудад анхааруулга хүргүүллээ.

 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д зааснаар Монгол Улсад зорчих, албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэн нь “паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах” үүрэг хүлээдэг.

 

Хэрэв хяналт шалгалтаар тухайн гадаадын иргэн биедээ паспорт болон түүнийг орлох бичиг баримтгүй нь тогтоогдсон тохиолдолд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин бууруулсантай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ба хяналтын улсын байцаагчийн шийдвэрээр 6 хүртэл цаг, Шүүхийн шийдвэрээр 14 хоног хүртэл хугацаагаар зөрчлийг шийдвэрлэх хүртэл түр саатуулах арга хэмжээ авна.

 

Иймд зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхийг зөвлөжээ.

Shuud.mn
Сонин хачин