Эрэлхэг хөвгүүд амь эрсдээд 10 жил өнгөрчээ
2017-06-14

 

Өнөөдөр Монголын ард түмэн 15 эрэлхэг хөвгүүнээ алдсан эмгэнэлт өдөр тохиож байна.

 

Өдгөөгөөс 10 жилийн өмнө буюу 2007 оны зургадугаар сарын 14-нд онцгой байдлын аврагчид Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан гал түймрийг унтраахаар Ми-8 нисдэг тэрэгтэй яваад 16 аврагч замдаа амь үрэгдсэн эмгэнэлт хэрэг гарч байсан.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Хонин нугад гарч байсан ой хээрийн түймрийг унтраахаар 2007 оны зургадугаар сарын 14-ний өглөө Хилийн цэргийн ХЦ-8220 дугаартай Ми-8 нисдэг тэргээр Онцгой Байдлын Ерөнхий Газрын 15 шүхэрчин-гал сөнөөгч, онгоцны экипажийн дөрөв, нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй хөдөлжээ.

 

Нисдэг тэрэг Мандал сумын нутагт хүрч, Шар Товгор уулын зүүн энгэрт далайн төвшнээс дээш 1545 метрийн өндөрт унаж сүйрсэн. Ослын шалтгааныг шинжлэн шалгах техникийн комиссын дүгнэлтээр "Ил харааны нислэг хийх боломжгүй цаг агаарын нөхцөлтэй тулгарсан учир хэрэглээний нислэгт шилжихээр өндөр аван эргэлт хийх явцад орон зайн баримжаа алдснаар тайгын ургаа моддыг мөргөж осол гаргасан гэдэг.

 

Ослын улмаас 16 хүний амь үрэгдсэн юм. Ослоос 8 аврагч амьд үлдэн ГССҮТ-т эмчлүүлж байсан ч онгоцыг жолоодож явсан гавьяат нисгэгч өвчнөө дийлгүй амьсгал хураасан. Ихэнх нь нуруу нугас, гар хөлөндөө хүнд бэртэл авцгаасан гэдэг.

 

Ослоос амьд үлдсэн Ж.Бадамжунай “Нэг нөхрийн минь бөгсөн бие тасарчихаад "Намайг гайгүй бэртсэн гэж ар гэрийнхэнд минь хэлээрэй" гээд амьсгал хураасан. Хариуд нь хүн юу гэж хэлэхээ мэддэггүй юм билээ. Дэмий л "Яалаа гэж дээ" л гэхээс өөр үг олдоогүй” хэмээн ярилцлага өгсөн байдаг.

 

Осол болсон тэр жилийн “хар” өдрөөс хойш арван жил өнгөрчээ.  Гэсэн ч албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн эрэлхэг хөвгүүдээ Монголын ард түмэн мартах учиргүй.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
M . Enhboldod hariuzlaga yyryylegui um baina shdee tegeed,,,,
2017-06-18
иргэн:
Дүрэм зөрчсөн хүмүүсээс болж энэ олон хүний ам нас сүйдсэн шүү.
2017-06-18
Зочин:
Бороо орж байхад Отгонбаяр явуулсан гэсэн . Тэгээд ганц сансрын холбоог нь өөрөө зүүгээд явж байсан гэсэн . Цаг их алдсан даа . Унасан даруйд нь олсон бол хэдэн хүний амь аврах л байсан . Одоо төр тэр хэдэн өнчирсөн хүүхдэд орон байр хөлийн дөрөөнд гарын ганзганд хүртэл харж үзэж туслаж дэмжиж байгаа байлгүй дээ .
2017-06-18
zochin:
um ma ni bad mi hum erelheg hobguud mini eh orondoo ejii aabdaa ergen irsen bh boltugai hairan saihan zaluus mini ta nariigaa eh oron chini martahgui ee um amgalan sain baih boltugai
2017-06-18
Зочин:
Энэ харамсалтай явдлын гол буруутнууд нь одоо засгийн эрхэнд байгаа хувалзнууд.хүний сайхан үр.хүүгийн хайртай аав.амьдралын ид бүтээн байгуулах насан дээрээ явсан тэднийг осолд ороод цусаа урсгаж амьдрал үхэлтэй тэмцэж явахад.ХҮРЭЛСҮХИЙН ТӨРСӨН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЭД УУСАН АРХИНДАА ШАРТААД СУРАГГҮЙ БОЛСОН ХАР ТЭНЭГҮҮД.ИЙМ Л ХАРИУЦЛАГАГҮЙ МАЛУУДЫГ ЭРХ БАРИУЛАХ гээд сонгох гэж бөйна.СЭРЦГЭЭ АРД ТҮМЭН МИНЬ
2017-06-17
зоч:
Отгонбаяр явуулсан
2017-06-16
зочин:
Ийм ноцтой асуудалдаа хариуцлага хүлээгээгүй хүнийг ерөнхийлөгч болгох гэж байгаа нь хохирогчдын ар гэр үр хүүхэд эцэг эх элгэн садан,ер монголчуудыг арай дэндүү басамжилсан хэрэг биш үү?
2017-06-16
Болдбаатар:
Тиймээ.Монголчуудын зүрхийг шархируулсан тэр хар өдрийг мартах аргагүй. Тэр их харамсал одоо ч үргэлжилж байгаа. Байгал эх бороогоо оруулж, ойн түймрээ унтрааж байхад ажил хийсэн гэх нэр хүнд олох гэсэн өчүүхэн бодолтой дарга нар хөөрхий залууст үүрэг өгч явуулсанд одоо ч харамсаад барахгүй. Тэр үеийн Ерөнхий сайд байсан Миеэгомбын Энхболд буруутанд ямар ч арга хэмжээ аваагүй, ял завшуулсныг Монголын ард түмэн мартах учиргүй
2017-06-15
Зочин:
Унасан онгоо ололгуй удаж байдаг улс манайхаас еер байхгуй биз Хэцуухэн байдалд тусламж авалгуй амиа алдсан даа Хеерхийс
2017-06-15
Жорже:
Тэр үед ерөнхий сайд байсан М.Энхболд энэ эрэлхэг залуусыг үхэл рүү илгээсэн шүү дээ
2017-06-14
ЗОЧИН:
ТЭД БААТРУУД ЖИНХЭНЭ БААТРУУД.ҮХСЭНИЙ ХОХЬ АМЬДЫН ЗОЛ ГЭДЭГ ШИГ ХЭН ГЭДЭГ АЛБАН ТУШААЛТАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭВ.МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЭРЭЛХЭГ ХӨВГҮҮДЭЭ ХЭЗЭЭ Ч МАРТАХ УЧИРГҮЙ.ҮРЭЭ ХАНИА ЭЭЖИЙГЭЭ ААВЫГАА АХЫГАА ЭГЧИЙГЭЭ ТЭВРЭН БАЯСАХ ТЭНГЭРЛЭГ САЙХАН ТЭДГЭЭР ЗАЛУУСААР ЭХ ОРОН АРД ТҮМЭН НЬ БАХАРХАН БАС ТЭДНИЙ МИНЬ ОРОН ЗАЙ ХИЧНЭЭН ИХ ДУТАГДАЖ БАЙГААГ МЭДЭРСЭЭР Л БАЙГАА.ЭХ ОРОНЧДЫН АРИУН СҮНС АМАГЛАН ОРШИХ БОЛТУГАЙ
2017-06-14
eh oronch:
Ter ued MANAN hamtarch eronhii said Elbegdorj baisan.
2017-06-14
ПП:
ЁРӨНХИЙ САЙД М.ЭНХБОЛД БАЙСАН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ
2017-06-14
Зочин:
uls nasaar n harj uzeh heregtei
2017-06-14