АНУ-ын Конгрессийн гишүүнийг бууджээ
2017-06-15

АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Стив Скализ Виржиния мужийн Александрия хотод байхдаа халдлагад өртжээ.

 

 

Гишүүн рүү үл таних этгээд гал нээж, буудсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Сөрөг хүчин Бүгд Найрамдах намынхан бейсболын бэлтгэл хийж байхад дээрх хэрэг гарчээ.  Стив Скализ гуяандаа шарх авсан бөгөөд “түүний биеийн байдал хэвийн байгаа, одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” хэмээн ойрын эх сурвалж өгүүллээ.

 

Мөн гишүүнээс гадна хамгаалалтад байсан хоёр цагдаагийн ажилчин шархадсан гэнэ. Цагдаагийнхан гишүүн рүү халдсан этгээдийг орон даяар эрэн сурвалжиж байна

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
guyandaa buuduulsan hunii biyiin baidal heviin baihuu ....kakaka
2017-06-16
ts:
no more crime please
2017-06-15
ts:
buudsaniig ni ter dor ni buudaad sharhdaad sharhaa daahgui uhsen shuu de
2017-06-15