Галын улмаас хүн бэртэж, гэмтээгүй
2017-06-15

Гэрэл зургийг MPA.mn

 

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Говь" ХК-ийн объектод өчигдөр /2017.06.14/  20 цаг 45 минутад гал гарсан.

 

Гал түймрийг унтраах ажилд Нийслэлийн онцгой байдлын газрын бүх анги байгууллага, Нийслэлийн цагдаагийн газар, Хан-Уул дүүрэг цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид ажилласан.

 

Гал түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй байна. Мөн байгууллагын эд материалыг алдагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн байгууллагаас хэв журмын хамгаалалтыг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин