“Энхийг сахиулагч гэр бүл” тэмдэг гардууллаа
2017-06-15

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Энхийг сахиулагч гэр бүл” тэмдэгийг гаргасан билээ.  Энэхүү тэмдгийн дээжийг өнөөдөр БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд энхийг сахиулагчдынхаа хүүхэд, багачуудад гардуулан өглөө.

 

Монгол Улсын энхийг дэмжих ажиллагааны идэвхтэй оролцоо, манлайлал, олон улсын түвшин дэх нэр хүнд нь энхийг сахиулагч цэнхэр дуулгатнуудын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн бөгөөд энэхүү багагүй үнэ цэнээр олсон ололт, амжилтыг Монгол Улсын төр, засгаас өндрөөр үнэлэн байнга сайшаал, хүндэтгэлээ үзүүлсээр ирсэн. 


Монгол Улсын Зэвсэгт хүчний энэхүү ололт амжилтыг хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд сурталчлан таниулж, үүгээр дамжуулан тэдэнд эх орон, эцэг эх, найз нөхдөөрөө бахархан дуурайх, энхийн үйлсийг эрхэмлэн хүндэтгэх, цэрэг-эх оронч хүмүүжлийг бий болгох зорилгоор энэхүү тэмдгийг бий болгожээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
БХын сайдаа хүүхдэд тэмдэг өгөх яах вэ цаад арми чинь ялзралд орж хэдэн бор цэрэг чинь амь гасаа алдаад дууслаа
2017-06-16