Шинэ сайдын амлалт, үүрэг
2017-06-16

Гэрэл зургийг MPA.MN

 

Мэргэжлийн Засгийн газрын сэлгээний сайд анхны үүргээ өгч, амлалтаа авлаа. БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар их дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэхгүй гэсэн амлалтыг олон мянган оюутан, эцэг эхчүүдэд өглөө. Мөн сургалтын төлбөрөө нэмэхгүй байхыг төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдлагуудад даалгав. Оюутнуудаа "мөлждөг" нэрийг зүүж, жагсаал цуглаан, тэмцэлтэй тулгарч байсан МУИС-аас эхлээд ХААИС, АШУҮИС, МУБИС, СУИС зэрэг төрийн өмчит сургуулиудын сургалтын төлбөрөө нэмэхгүй байхаар болов. Харин захирлууд сайдын үүргийг хэрхэн хэрэгжүүлэх нь ирэх намар харагдана. 

 

Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг Монгол Улсын 150 гаруй мянган өрхийн асуудал гэдгийг БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар тодотгожээ. Жил бүр өсөн нэмэгддэг сая саяар тоологдох сургалтын төлбөр тухайн гэр бүлүүдэд тодорхой хэмжээний дарамт болдог нь ойлгомжтой. Тиймээс шинэхэн сайд энэ асуудлыг барьж авч, сонгуулийн өмнөхөн "том" дуугарлаа. Түүний үг сонгууль угтсан шоу бололгүй биелэлээ олвол олон хүн баярлана. 

 

БСШУС-ын сайдын төрийн өмчит их, дээд сургуулиудад ийм чиглэл өгчээ. 

 

Нэг. 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх оныхоос нэмэгдүүлэхгүйгээр сургуулийн чиг үүрэг, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах асуудлыг судалж, удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;

 

Хоёр. 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан тэвчиж болох зардлыг санхүүжүүлэхгүй байх, санхүүгийн хэмнэлттэй байх, улсын төсөв болон сургалтын төлбөрөөс бусад санхүүгийн нөөцийн эх үүсвэрийг бий болгох талаар эдийн засаг, санхүүгийн тусгайлсан хөтөлбөрийг судлан боловсруулж, удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх;

 

Гурав.  Суралцагчдад  сургалтын төлбөр төлөх уян хатан нөхцлийг олгож, өрх, гэр бүл, иргэдийг санхүүгийн дарамтгүй байлгах;

 

Дөрөв. Суралцагчийн нийгмийн баталгааг хангахтай холбоотой хууль, тогтоомжоор заагдсан буцалтгүй тусламж, тэтгэлэг, зээлийн үйлчилгээний талаарх мэдээллийг суралцагч, эцэг эх, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, тэдгээртэй холбоотой үйлчилгээг түргэн, шуурхай зохион байгуулах.

 

Тав. Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээнд оюутан, суралцагчийг хамруулах талаар Боловсролын зээлийн сан, Арилжааны банкуудтай идэвхтэй, үр дүнтэй хамтын ажиллагааг зохион байгуулахыг даалгажээ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
chadnaa tanid amjilt husie mundaghun shu
2017-06-17
ulsiin surguuli:
OHIN MINI 12 R ANGIA TUGSLUU L DOO EE BURHAN MINI TEDNII ANGIINHAN ZA YUTAI CH 4 ARGIIN TOOG MEDEH BOLVUU GETEL BUTARHAI TOOG URJUULJ HUVAAH DEER L NAM SUULAA HUURHII MINI ZA TEGEED BUGD EDIIN ZASAGCHHULICH BOLNIO L GJ BNA DAA YANA DAA YANA TOONII BAGSHNI ULAMJLAL GJ YU BAIDGIIG MEDDEGGUI EE
2017-06-17
Зочин:
Unen
2017-06-17
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-06-16
minjuur:
huuhed bur suuri bolovsroliig une tolborgui ezemshih undsen huuliin erhiig yaj shiideh gej bn. ulsiin surguuli mash muu. huuheddee bolovsrol sain bolovsrol olgohiin tuld 5-15say tug jild ogoh ni ariun yavdal monuu
2017-06-16
Чулуунбаатар найздаа аминчлан хэлэхэд:
чулуунбаатар аа чи ийм дэмий юмаар оролдож байхаар академик сургалтын чанар сайжруулах, баруугы бодловсролын тогтолцоо ба сурганы аргааас суралцаж монголын боловсролыг дэлхийн түвшинд ойртуулах бодлоын асуудлаа голлож барьж аваач дээ. үнэндээ манай боловсролын тогтолцоо, сургалтын чанар, энрдмийн зэрэг хамгаалж байгаа байдал нь үнэхээр хоцрогдсон, сургуулиуд мөнгө л авч байвал өөр зүйл анхаарадаггүй шүүдээ
2017-06-16
Зочин:
Unen
Зочин:
Төрийн нарийн авгайг түүний багийн авгай нарыг зайлуулаачээ сайдаа. Нэг л өдөр араас чинь шаана даа угаасаа тэгдийш дээ гээл сууж байна даа
2017-06-16
Зочин:
Чиглэл өгөх ажил байгаа юм уу, чиглэлийг хэрэгжүүлэх сургууль сүйрээгүй юм уу, чиглэлийг хүлээж авах ректор байгаа юм уу, Бүгд дууссан шүү дээ. САЙД аа.
2017-06-16