Монголчууддаа баярлалаа
2017-06-16

Монголын нэрийг дэлхийд гаргаж яваа томоохон аж ахуйн нэгж бол “Говь” хувьцаат компани. Олон улсын хурал, зөвлөгөөн, уулзалтын үеэр гадаадын төлөөлөгчдөд өгөх бэлгийн тэргүүнд тус компанийн ноолууран бүтээгдэхүүн л явдаг. Монгол Улсын ууган үйлдвэрийн нэг, улсын төсөвт их хэмжээний татварыг байршуулагч, 2000 гаруй хүнийг ажлын байраар хангадаг гээд дурьдаад байвал энэ компанид сайн зүйлс олон.

 

 

Гэвч өчигдөр нэгэн харамсалтай хэрэг гарч, тус компанийн дээврийн хэсэгт гал гарсан юм. Тодруулбал, Хан-Уул дүүргийн III хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн дээвэр шатаж буй талаархи дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт энэ сарын 14-ний 20:46 цагт иржээ.

 

Дуудлага хүлээн авсан даруй нийслэлийн Онцгой байдлын газрын бүх Гал түймэр унтраах, аврах анги болох 12 ангийн ээлжийн 200 шахам албан хаагч гал унтраах шуурхай албаны 35 автомашиныг дайчлан 10 гаруй цаг тасралтгүй ажилласны үр дүнд галыг бүрэн унтраалаа. Мөн Онцгой байдлын аврагчид үйлдвэрийн ажилчидтай хамтран тоног, төхөөрөмжийг галаас гаргажээ. Их хэмжээний галын улмаас хүний амь хохироогүй гэсэн багахан ч болов сэтгэл тайвшруулах баяртай мэдээ байгаа юм.

 

Харамсалтай үйл явдал тохиосон хэдий ч  Монголын ард түмний сэтгэл далай шиг баян гэдгийг өчигдрийн үйл явдал баталлаа. Учир нь гал унтраах үед ойролцоох үйлдвэрийн ажилчид өөр өөрсдийн хүчээр тусалж, галыг унтраахад сэтгэл зүрхээрээ нэгдсэн юм. Тухайлбал, “АПУ” компанийн ажилчид түрдэг тэргээр ус зөөж, галыг унтраалцахаар усны шугам таталцсан гэнэ.

 

Харин “Жүр Үр”, “Витафит”, “Монфрэш” компани болон “Pizza hut”-ийн хамт олон гал унтраахаар ажиллаж буй Онцгой байдлын албан хаагчдад нэрийн бүтээгдэхүүний дээжээсээ өгчээ. Түүнчлэн фэйсбүүк, твиттер хуудаст залуус нэгдэн үндэсний шилдэг үйлдвэр “Говь” компанид туслах аяныг хүртэл өрнүүлж байна. Энэ мэтчилэн Монголын иргэд өөрсдийн сэтгэл зүрхээрээ нэгдэж, “Говь” компанид туслахыг хүссэн комментууд сошиал ертөнцийг дүүргэв. Уг үйл явдал Монголын ард түмний зовсон цагт нэгэндээ туслан эвлэлдэн нэгдэж чаддаг мөн чанар устаж үгүй болоогүйг харууллаа.

 

Өөрөөр хэлбэл, улс төрийн хүчнүүд л аливаа хэргийг харлуулж, иргэдийг хагалан бутаргадаг гэдгийг баталсан үйл явдал болов. Түүнээс гадна Богд Хан ууланд гарсан түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид олон хоног нойр хоолгүй зүтгэж байгаа билээ. Тэгвэл иргэд өөрсдийн санаачилгаар Онцгой байдлын алба хаагчдад цэвэр ус, ундаа, хуушуур зэрэг хоол хүнс өгсөн сайхан мэдээ байна.

 

Мөн “Ландкруйзер эзэмшигч”-дийн төрийн бус байгууллагаас машинаараа ус хүргэн өгч, Богд уулын түймрийг унтраахад тусалж байгаа. Энэ мэтчилэн дурьдаад байвал нэгнээ дэмжсэн, нэгэндээ тусалсан үйл явдлууд олон бий. Сүүлийн үед залуучууд аль болох сайн сайхан зүйлд зорьж тэмүүлдэг болж.

 

Гэр оронгүй, ядарсан нэгнийг хэсэг залуус нэгдэж байгаад хандив цуглуулах аян өрнүүлэн дор нь амьдралыг нь өөрчилж байна. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байхав. Улс орон даяар Ерөнхийлөгчийн сонгуулийн салхи дэгдэж, хаа сайгүй намуудын хэрүүл тасрахгүй байгаа энэ үед Монголчууд үндэсний үйлдвэрийнхээ төлөө нэгдэж байгаад харахад сэтгүүлч хүний хувьд бахархаж байлаа. Мөн урдаа барьдаг ганц үндэсний үйлдвэрээ сэтгэлээрээ дэмжихийг та бүхэнд уриалж байна.

 

Эх сурвалж: mminfo.mn

Н.Батзаяа

Shuud.mn
Сонин хачин
zochin:
YDARSAN ,ZOVSON NEGNIIGEE TUSHIJ ,TUSALJ BAIGAA N SAINII L EHLEL.HAMTDAA L DEVSHIJ DEESHLEHIIN UUD HAALG. HARIN TORIIG N 60 TERBUMAAR HUDALDAAD TED N 60 TERBUMAA OSGOOD AVCHIHAAR IRGEDIIN ENE SAIHAN SETGEL YAH VE. DAHIAD L TEDNII IDSEN UUSAN ORIIG TOLJ NURUUNDAA UUREED ZUTGEH UU GAZRIIN PANZCHIN ENHBOLD GUAI ...YAH VE ENE ARD TUMEN..
2017-06-16
зочин:
одоо үеийн говийн үйлдвэрлэсэн хувцас чанар маш муутай.
2017-06-16
зочин:
ЯДРАХ ЦАГТ НӨХРИЙН ЧАНАР ТАНИГДАНАА гэж Пүүс компаниудаар хамгийн их ивээн тэтгүүлдэг, хандив авдаг өнөөх Урлаг Соёл, Спортынхан хаачиваа, Таг чиг Улс төрчид угаасаа ойлгомжтой , Улс оронд ямар нэг гамшиг тохилдоход хамгийн түрүүнд Жирийн иргэд , Үйлдвэр хамт олон , ажилчид л гараа сунгах юм даа,
2017-06-16
Зочин:
Нэг их чамин хувцастай эр гудманд бүдэрч унахад татах хүн захаас аван олдож байв. Харин нэг гуйлгачин эрийг онхолдоход ойролцоо байсан хүмүүсийн дийлэнх нь цэрвэн зай барьж байв. Тэхээр энэ бас нийгэмд байдаг үзэгдэл байх нь. Монголчуудад бол бүр ч тодоор илэрч байна. Гол нь энэ бүхнийг дурьдсанаар юу гэх гэсэн бэ гэвэл бид хүн шиг байхын тулд зөвхөн бусдаас юм нэхэж, бусдыг даган хошуурч, гаднах байдалдаа ач холбогдол өгөх биш өөртөө шаардлага тавьж, хариуцлага хүлээдэг байвал хүний нийгэм жинхэнэ утгаараа хүмүүнлэг тал руугаа явах юм болов уу даа гэж. Магадгүй тийм нийгэмд хүний аз жаргал, гэгээрэл, сайн сайхан бүхэн жинхэнэ утгаараа цогцлох байж магадгүй юм. Бид тийм байдлаас хэр хол байна даа? Магадгүй тийм нийгэмд шатсан Говь, Нарантуул хоёрт хүмүүс адил тэгш хандах болов уу.
2017-06-16
Зочин:
Нэг бодлын алаг эрээн хорвоо шүү. Энэ чинь зүгээр л нэг хувийн компани шүү дээ. Харин ч мөнгийг цөм хийдэг байгууллага гэхэд галын аюулгүй байдал тал дээр дэндүү хариуцлагагүй хандсан юм биш үү? Өмнөх жилүүдэд гарч байсан галын томоохон хэрэгтэй харьцуулахад хар захын наймаачдын гол ажиргааны эх үүсвэр болсон Нарантуул шатаж тэр олон амьтан бараа таваараа галын хоол болгож байхад байдал ямар байсантай харьцуул л даа. Онцгойгийнхон бараа таваар галаас аврах гэж гүйсэн үү? Гэтэл энэ үйлдвэрийн бараг бүх машин тоноглолыг хамгийн эхний дайралтаар гадаа гаргасан гэж байгаа. Бараг л захиалгатай юм шиг, айн? Хүмүүс зүгээр л Говь гэхээр нэг л их үнэ цэнэтэй ноолууран эдлэл харагдаж нүдэнд оч гэрэлттдэг учраас л хандлага нь ийм байна аа даа? Хар зах дээр чинь бас үндэсний үйлдвэрлэлийн чамгүй хэсгийнх нь борлуулалт явагддаг юм шүү. Энэ чинь тэгэж ярьвал Говиос хэд дахин олон хүн амьтны амжиргааны эх үүсвэр болдог газар. Үүнийг нэг гадны бичлэгтэй харьцуулж бас болно. Нэг их чамин хувцастай эр
2017-06-16
Зочин:
Нэг их чамин хувцастай эр гудманд бүдэрч унахад татах хүн захаас аван олдож байв. Харин нэг гуйлгачин эрийг онхолдоход ойролцоо байсан хүмүүсийн дийлэнх нь цэрвэн зай барьж байв. Тэхээр энэ бас нийгэмд байдаг үзэгдэл байх нь. Монголчуудад бол бүр ч тодоор илэрч байна. Гол нь энэ бүхнийг дурьдсанаар юу гэх гэсэн бэ гэвэл бид хүн шиг байхын тулд зөвхөн бусдаас юм нэхэж, бусдыг даган хошуурч, гаднах байдалдаа ач холбогдол өгөх биш өөртөө шаардлага тавьж, хариуцлага хүлээдэг байвал хүний нийгэм жинхэнэ утгаараа хүмүүнлэг тал руугаа явах юм болов уу даа гэж. Магадгүй тийм нийгэмд хүний аз жаргал, гэгээрэл, сайн сайхан бүхэн жинхэнэ утгаараа цогцлох байж магадгүй юм. Бид тийм байдлаас хэр хол байна даа? Магадгүй тийм нийгэмд шатсан Говь, Нарантуул хоёрт хүмүүс адил тэгш хандах болов уу.
Зочин:
ЯМАР САЙХАН ГЭГЭЭЛЭГ МЭДЭЭ ВЭ
2017-06-16
zochin:
Muu muuhai uym yrij zugnuj baihaar bie biee demjij yavah heregtei
2017-06-16