УИХ зардал нэмэх эсэхээ Засгаас асуух уу
2017-06-16

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны өмнөх өдөр албан ёсоор эхэлсэн. Тиймээс сонгуулийн сурталчилгааны чимээнд дарагдсан тал анзаарагдаж байгаа ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн  үүргээ гүйцэтгэн ажилласаар байгаа билээ. Есдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжлэх Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг нь :

 

-Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох;

 

-Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;

 

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх;

 

-Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах;

 

-Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч байгаа юм.

 

Үндсэн хуулийн төсөлд төрийн албаны хариуцлага, хяналттай байдлыг хангах талаар хэд хэдэн зүйл нэмж тусгасан байна.

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд  “УИХ нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулж болно.  Энэ санаалыг УИХ-ын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь болон УИХ дахь  нам, бүлэг, эвсэл уг саналыг тавьбал УИХ дахь олонхи, цөөнхийн тэгш төлөөлөлтэйгээр  УИХ-ын дарга түр хороо байгуулж болохоор тус гажээ. Хянан шалгах түр хороо байгуулахыг мөн хуулиар тогтоох аж. Энэ нь шинээр нэмж байгаа заалт юм.  

 

Хууль боловсруулагчид төрийн албыг мэргэшсэн тогтвортой, авлигаас ангид байх ёстой, үүнийг ч хуулинд тусгах шаардлагатай гэдэг.  Тиймээс төрийн жинхэнэ албан хаагч нь мэргэшсэн тогтвортой байх, шатлан дэвжих тогтолцоонд үндэслэх бөгөд түүний хэрэгжилтийг төрийн албаны төв байгууллага хяналт тавих заалтыг нэмэхээр төсөлд тусгажээ. “Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах,сонгуулийн үр дүнгээс болон хуульд заасан бусад үндэслэлээр  халах, чөлөөлөхийг хориглоно” хэмээсэн байна. Энэ заалт нь төрийн албан хаагчдын ажлын байрны баталгааг Үндсэн хуулиараа хамгаалж, мануулж байна  гэсэн үг. Харин нөгөө талдаа төрийн албаныханы хүнд суртал , авлига хээл хахуулиас ангид байх, иргэдэд  шуурхай үйлчлэх асуудлыг ч давхар хянах шаардлагатай гэж олон нийт үздэг. Үүнийг мөн Үндсэн хуульд нэмэлтээр тусгаж байгаа төрийн хяналтын байгууллага хэрэгжүүлэх бололтой.

 

“Хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хянан шалгах, УИХ-ын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэм үзүүлэх, дүгнэлт гаргах эрх бүхий төрийн хяналтын байгууллага нь хуульд заасан үндэслэлээр болон УИХ үүрэг болгосоноор гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд болон хуульд заасан бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтны санхүү, төсвийн сахилга, үйл ажиллагааны болон хариуцлагын хяналтыг хараат бусаар хэрэгжүүлнэ” заалтыг төсөлд  тусгасан байна.  Ингэхдээ төрийн хяналтын байгууллагын  тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтоох юм байна.

 

Цаашлаад жил бүр улсын төсвийг хэлэлцэхэд маргаан үүсгэдэг гол асуудал нь зардал.   Хэдийгээр төсвийн тана гэж улстөрчид ярьдаг ч жил бүрийн улсын төсвийг батлах үед гишүүд тойрог тойрогтоо анхаарал хандуулж, зардал нь Засгийн газрын анх өргөн барьсанаас нэмэгдэн батлагддаг билээ.  Үүнд Засгийн газар эсэргүүцэх эрх байдаггүй. Учир нь УИХ-ын  баталсан хууль, тогтоолыг гүйцэтгэх үүргийг Засгийн газар хүлээдэг. Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд “ УИХ улсын  төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх,  зардал нэмэгдүүлэхийг хориглоно” гэж тусгажээ. Энэ нь нэг талаас зөв зүйтэй асуудал. Гэхдээ нөгөө талдаа хууль тогтоогчид гүйцэтэх засаглалыг зардлын шинэ төрөл үүсгэх  зохицуулалт хий гэж шахалт үзүүлэх нь энүүхэнд. Тиймээс улсын төсвийн зардал нэмэх эсэх нь хууль тогтоогчдын мэдэлд хэвээр “үйлчилсээр” байх талтай.

 

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд нэмж тусгасан заалтууд дэмжлэг авах эсэх нь хэлэлцүүлгийн үеэр шийдэгдэх биз.  Ямартай ч энэ асуудлаар  идэвхтэй оролцож, саналаа хэлж, тусгуулах нь иргэн бидний үүрэг билээ. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-06-17