Манай тамирчид тулаандаа гарлаа
2017-06-16

 

Тивүүдийн аварга шалгаруулах туялзуур сэлэмний тэмцээн Насанд Хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээр үргэлжилж байна .Энэ сарын 15-20 ны хооронд Хонгконг улсад зохиогдож буй тус тэмцээнд Хүнд сэлэмний төрөлд Монгол улсаас эрэгтэй 3, эмэгтэй 3 тамирчин оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээллэсэн. Тэгвэл өнөөдөрөөс манай тамирчид тулаануудаа хийж эхлэх юм. Эдгээр тулааны хуваарь гарсан байна. Ингээд хуваарьтай танилцана уу.
 

Мөн Хонгконг 2017 ААШТ-нийг үзэж сонирхон, баг тамирчидаа дэмжихээр Монголын Туялзуур Сэлэмний Холбооны Ерөнхийлөгч Г.Дашням, Дэд Ерөнхийлөгч С.Дэмчиг нар хүрэлцэн ирсэн билээ. Тэгвэл үүнээс гадна Монгол сэлэмчдийн анхны багш гадаад мэргэжилтэн болох "Hongkong Fencing School"-ийн эзэн, захирал ноён Вонг Цан болон Хонконг Макаог хариуцсан дэд консул, МТСХ -ны Хонгконг дахь төлөөлөгч Б. Галданжамц нар манай баг тамирчид болон, холбооны удирдлагуудыг хүлээн авч амжилт хүсэн хүндэтгэлийн оройн зоог барилаа. 

 

Б. Энх-Амгалан
 

 

Shuud.mn
Сонин хачин