Газраа барьцаалаад урьдчилгаа төлбөргүй байртай болох боломжтой
2017-06-16

Гэр хорооллын иргэд орон сууц худалдан авахад урьдчилгаа төлбөр төлөх шаардлагагүй болжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улаанбаатар хотод 216 мянган өрх орон сууцаар хангагдаагүй орчинд амьдарч байна. Тэдгээр өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгож буй судалгааг судалгаанд үндэслэн гаргажээ. Иймд Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах орон сууцны санг /АББОСС/ санаалчан байгуулжээ. Уг сангийн дэмжлэгээр Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой нутаг дэвсгэрт амьдарч буй 182.616 өрх ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа төлбөргүйгээр байртай болох боломжтой болсныг Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр /2017.06.16/ мэдээллээ.

 

БОАЖ-ын сайд болон Нийслэлийн Засаг даргын хамтарсан “Агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох захирамж”-ийн дагуу Улаанбаатар хотын газар нутгийг агаарын бохирдлын түвшингээр нь дөрвөн бүсэд хувааж, бүс нутаг бүрийн онцлогт тохоирсон бодлого боловсруулан ажиллаж эхэлжээ.

 

Агаарын чанарыг сайжруулах нэгдүгээр бүсэд  Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 51 хорооны 130.706 өрх, хоёрдугаар бүсэд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 51.910 өрх тус тус хамрагдаж буй бөгөөд энэ бүс нутагт байрлах Баянхошуу, МҮОНРТ, 100 айл орчмын агаар дахь хүхрийн давхар исэл нарийн ширхэгт тоосонцор агууламжийн хэмжээ агаарын чанарын стандартаас 10-30 давсан тохиолдол удаа дараа бүртгэгджээ.

 

Дээрхи бүсэд хамрагдаж байгаа айлууд өөрийн өмчилж авсан газраа барьцаалж 70 метр квадрат хүртэлх талбайтай орон сууцыг худалдан авах боломжтой болж байгаа юм байна.

 

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Төлөвлөлтгүй тэлсэн гэр хороолол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болоод байна. Нийслэлийн 800 мянга орчим хүн орон сууцаар хангагдаж чадаагүй орчин нөхцөлд амьдарч байгаа.  Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод борлогдоогүй орон сууц нэлээдгүй байна. Бид судалгаа хийж үзэхэд арилжааны банкууд болон барилгын компаниуд иргэдэд зээлээр орон сууцаа өгөх хүсэлтэй байдаг ч нөгөө талд иргэд орон сууцныхаа урьдчилгааг төлж чадахгүй, 8 хувийн ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Гэр хорооллын иргэдийн хувьд байгаа хөрөнгө нь өмчилж авсан газар  байдаг. Тэгэхээр өмчилж авсан газраа барьцаалж байрны урьдчилгаа төлөлгүй орон сууцтай болох боломжийг Улаанбаатар хотын зүгээс олгож байна” хэмээлээ.

 

Иргэн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах орон сууцны санд өөрийн өмчилж авсан газраа барьцаанд тавина. Ингэснээр орон сууцны урьдчилгаа төлбөрийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах орон сууцны сангаас/АББОСС/ гаргуулж авах аж.  

 

Эхний ээлжинд Улаанбаатар хотын төсвөөс 5 тэрбум төгрөгийн зардал гаргаж, орон сууцны санг бүрдүүлж байгаа аж. Цаашид гадаад орны байгууллагын зээл, улсын төсөв, нийслэлийн төсөв, олон нийтийн хандиваар сангийн хөрөнгийг үүсгэх юм байна. Таван тэрбумийн төсвөөр 250 айлд орон сууцны урьдчилгаа төлбөргүй байртай болох боломжийг олгох аж.

 

Орон сууцны сан бий болсноор тухайн зээлд хамрагдаж байгаа айлууд яндангаа хураалгаад газраа барьцаанд тавих тул агаарын бохирдол буурах бодитой үр дүнтэй гэдгийг Нийслэлийн Засаг дарга хэлэв. Мөн гэр хороололд газар чөлөөлөлт бий болно. Ингэснээр Улаанбаатар хотод газрын сан бий болно гэж мэргэжилтнүүд үзжээ.

 

Хэвлэлийн хурлын дараа Нийслэийн Засаг дарга С.Батболд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Иргэд газраа барьцаалаад буцаан авах боломжтой юу?

 

-Нийслэлийн газрын санд нийлүүлэгдэж байгаа газруудыг цаашид нийгмийн бүтээн байгуулалтын ажилд ашиглана.

 

-Тэгэхээр иргэд газраа барьцаалах биш худалдаад байртай болно гэсэн үг үү?

 

-Газрыг нь худалдаж авч байна гэж ойлгож болно. Газраа зараад байраа ав л гэсэн үг. Бүр бүдүүлгээр тайлбарлавал яндангаа Нийслэлд  хураалгаад газраа барьцаалаад орон сууцанд ор гэсэн үг юм. Гэхдээ энэ бол иргэдийн сонголт. Бид тулган шаардахгүй.

 

-Ийм нөхцлөөр байранд орох гэхээр ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй тохиолдолд яах вэ?

 

-Судалгаанаас харахад орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдийн ихэнхи нь урьдчилгаа төлбөр хүрэхгүй гэдэг шалтгаанаар банкны шалгуурт унаж байна. Тиймээс байгаа газраа хотдоо барьцаалаад орон сууцтай бол гэдэг нөхцлийг тавьж байгаа. Газраа барьцаалаад урьдчилгаагаа хотоос гаргуулсан айлуудад ипотекийн зээлд хамруулж болно гэдэг саналыг бид тавьж байгаа. Иргэд орон сууцны компани, ипотекийн зээл олгох арилжааны банктайгаа тохиролцоонд хүрээд ирэхэд Нийслэлээс урьдчилгаа төлбөрийг асуудалгүй гаргаж өгнө.

 

-Газрыг хэрхэн үнэлж, барьцаалах вэ?

 

-Иргэн 20-40 сая төгрөгийн урьдчилгааг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах орон сууцны сангаас гаргуулж авах боломжтой.

 

-Энэ журам хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? Газраа барьцаалах хүсэлтэй иргэд хаана хандах вэ?

 

-НЗДТГ-т хандана. Бид журмаа өнөөдөр батална. Тиймээс маргаашнаас газар барьцаалан орон сууцтай болгох ажил эхэлнэ.

 

-Энэ жил цаашид үргэлжлэх үү?

 

-Энэ ажил цаашид тогтвортой үргэлжилнэ. Одоогоор НИТХ-аас надад таван тэрбум төгрөгийн төсөв батлаад өгсөн. Эхний ээлжинд энэ мөнгөний хүрээнд урьдчилгаа төлбөргүйгээр 250 айл орон сууцтай болох бололцоотой байгаа юм. Энэ айлууд агаарын чанарын 1-2-д хамрагдаж байх ёстой.  Нийслэлд худалдаалагдаагүй 35 мянган хоосон орон сууц байгаа. Аль ч байранд орох нь иргэдийн сонголтын асуудал.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Морь малаа уяачээ. наадам дөхлөө өөрийнхөө хийж чаддаг ажлаа хийгээч Батболдоо
2017-06-19
Зочин:
Бат үүл новшийн ажлыг үргэлжүүлээд байхдаа яадаг МАН бэ Ёстой МАНА юм даа
2017-06-18
иргэн:
Газар баьцаалж байртай болбол насаараа өрөнд орох юм байна. газар ч үгүй байр ч үгүй болно. тэгээд тэр гэр хороололд чинь амьдралын боломж тааруу олон өрх бий. Хятдаас авах 1 млрд долларын гэрээнд заавал хятад хүмүүсийг ажиллуулах заалт бий. Түүний хэрэгжүүлэхийн тулд
2017-06-18
иргэн:
ер нь Бат үүл луйварчингийн хятадын ажилчдыг дэмжсэн ажлыг үргэлжүүлэх хэрэггүй.
2017-06-18
зочин:
БатҮүлийн газар барьцаалж байртай болох ажлыг МАНгарууд буруу гээд байсан одоо ойлгож эхэлж байгаа юм болов уу
2017-06-18
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-06-18
zochin:
Hodoo aimguudad hezee heregjih ve
2017-06-18
Зочин:
БатҮүлийн ажлыг зүгээр л үргэлжлүүлээд хий л дээ Сонгуулиар БатҮүлийн ажлыг өмчлөөд ярих юмаа ичихгүй амьсгаа чинь ..... Саяхан Говь үйлдвэр шатаж АН 2 Онгоц уналаа Су Батболд хотын ажлаа хийж чадахгүй байна огцор
2017-06-17
зочин:
Боловсон газрын дээрэм гэж харагдаад байна яагаад мөнгөгүй бадар бариад явж байсан хүмүүс гэнэт мөнгөжөөд хайрлаад эрхлүүлээд унав зүгээр л тэр 8 ийн зээлийг дэмжээд ил болгоод өгчих өөр худлаа амлалт хэрэггүй түрүүчийн газраа өгсөн хүмүүс гудманд гарчаад байхад асуудлыг нь шийдэж өгөхгүй байж дээрээс нь бас манийгаа чоноооооо чоно чоно
2017-06-17
Зочин:
Buun pyaldaguud
2017-06-17
Зочин:
odoo borlogdohgui bairuudiig shahah buh bolomjoo haij baigaam banaldaa gej oilgov
2017-06-16
Зочин:
Наадах чинь Гэр хорооллын барилгажилт нэрээр өмнө нь хэрэгжиж эхлээд иргэдийн талархал хүлээж байсан ажил. Өөрсдөө нураачихаад сонгуулийн шоу болгож байгаа нь ард иргэдийг дэндүү дорд үзэж доромжилж байгаа дэндүү увайгүй үйлдэл. Одоо ч хууртахгүй шүү. Саналаа М.Энхболдын эсрэг өгвөл харин наадах чинь өөр асуудал
2017-06-16
Зочин:
Барьцаалах ёстой байсан газрыг маань М.Энхболд,Сандуй,Бадамжунай нар зарчихсан тул тэд нар барьцаа хөрөнгийг даах ёстой юм биш үү?
2017-06-16
Zochin:
Yandangaa niisleld huraalgaad.Yamar bvdvvleg yaridag yum be mongol orh gervvdiin golomt shvv dee.
2017-06-16
zochin:
hotiin hyazgaaraa oligtoi togtoogod buh ger horoololoo baihgui bolgo l doo tegj baij ym hiisen boldogiin bish uu ....odoo l neg ym oilgomoor ayadad bgan baih daa arai l ymaa hiih ajil hichneen ikh bhad.....
2017-06-16
zochin:
ali ert ingeed egeech ged bhad humuusiig yaduu ene tereer heleed bsan bankuud yasan zaragdahgui bairnuud barisan humuus ch gesen ym ... ev zuigeer ali ert zohitsood ger horoololoo baihgui bolgoj hotoo nogoon baiguulamj ikhtei hun amidarch bolohor bolgoh yostoi sh dee ... busad humuusiin eruul mendiig ogt toohgui bsan dag
2017-06-16
G horoolliin irgen:
Дэмжиж байна.Миний хувьд гэр хороололд амины сууц барьж байгаа. Ийм нөхцөлд халаалт, дулаан, бохирын асуудлыг шийдэх их хүндрэлтэй байдаг. Тиймээс ийм өрх айлуудыг бас дэмжээд өгчихөөсэй.
2017-06-16
zochin:
zuv l shiidver baina
2017-06-16
Зочин:
Одоо энэ лизинг гэдгийг л больчихмоор бна. Худлаа баячууд гэж онгироогоод лизингээр байр авсаар Зайсангаар дүүрэн өрөнд баригдсан хүмүүс дүүрлээ. Ядаж бхад АН төр засаг барьснаар бүх салбарыг хямраачихсан . Одоо яаж юугаараа өрөө төлөх юм.
2017-06-16
urnaa:
Neree ymu vnen bol yamar saihan medee we yamar bichig barimt bvrdvvleh we
2017-06-16
улаанбаатар:
Та ч их зүйл санаачилж хийж байна даа энэ хэрээрээ мөн их доромжлол, гүтгэлэгт өртөх байх битгий шантраарай таныг дэмжиж байгаа мянга мянган залуус байгааг бүү мартаарай. Заримдаа ч нээрээ ч дэмий ч юмуу гэж бодогдоод болих үе шантрах үе гардаг шүү та л битгий тэгж шантраарай даа. ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ
2017-06-16
Зочин:
nuguu utaa gargaad baidag nuxud chin uulan deer baidag shyy dee tednii gazar avax uu tegsh gazar deer chin xen baigad ni todorxoi shyy dee xudllaa medee
2017-06-16
tuya:
gazargui xyn yaxav uulan deer l baidag shyy dee yaduuchuud chin tegeed bac gerchilgee uguxgui bna bat bold darga gerchilgee uguxiig zogcoo gecen geed 10 jil amdarcan gazar deeree bichig barimtgui amdarch bna gazariin naimaichid l avax yum bna daa naad bairiig chin nuguu yyl tolgodoor ni avcan ulcuud ulam l bayjih yum bna gazar chin bygd gazariin chinj nariin gazar bna yyniig shalgaj uguuch
2017-06-16
surnee:
Zuv zuitei demjij bna Oron suutstai boltsgoogooroi zaluusaa irgedee
2017-06-16
Ganerdene:
Zov zohistoi zuil hiij baina. Hotin humuus bidni huvid hamgiin hetsuu asuudal bol agaarin bohirdol neg ch bolson asuudal baga bagaasaa shiidegdej baival zuger shuu. demjij bainaa amjilt.
2017-06-16
Зочин:
Yostoi zuv sanaa bna shuu.
2017-06-16
deegii:
Oron suutstai bolj ulaanbaataraa utaagui bolohod huvi neree oruultsgaaya bayarlalaa
2017-06-16
xaxaxa:
ZA HU BAAGIINUUDTAI ZOHITSOOD HAZGAI GAZAR HEN CH AVDGUI HASHAAGAA SJAHNAAA KKK SHAHAA GEDEH SAIHAN ZUILEES BI CH BAS HURTEHNEE
2017-06-16
kkkk:
Amjiltiig hend husdeg ve? Hiisen buteesen yumtai hund husdeg. Teguul odoo hend bid amjiltiig huseh ve? Ter bol yaaltch gui Batbold munuus mun
2017-06-16
nice:
goy shu
2017-06-16
boloroo:
Bairtai boloh n ee zaluusaa utaagui ulaanbaatariin tuluu bairaa songoe doo demjij bna zasag dargaa
2017-06-16
Bayaraa:
Omnoh hotiin darga nariig bodwol Batbol harin owoo ym hiij baina gej sonsogdood baina shvv. Mundag bn. Tsaashid erch hvchee aldalgvi ajillaarai. Amjilt hvsie
2017-06-16
boroo:
demjij bn
2017-06-16
Зочин:
Утаанд Баяртай гэж хэлэх цаг ойртжээ. Сайхан мэдээ байна
2017-06-16
sony:
Utaagui az jargaltai ulaanbaatariin tuluu chin setgeleesee ajillaj bgaa Batbold dargaa tand amjil dt husye demjij bna
2017-06-16
Dagvaa:
dahin tolovlolt gdg chuhal shuu. irged bid nar demjeed ogoh heregtei
2017-06-16
Зочин:
Yostoi zuv shiidel bolson baina
2017-06-16
зочин:
zuw shiidwer bna shuu. Ene zaluu ger bulee demjij ajillaj bgaa ni goy bna.
2017-06-16
Нааяа:
Вааааав лдаа. Утаагүй УБ-ын төлөө УРАГШАА!
2017-06-16
Baagi:
Ystoi zow zorigtoi ajil ehluulsen baina. Ene ajlaa urgeljluuleed Ub-aa utaanaas n salgaarai. Amjilt husie
2017-06-16
pon pon pon:
Зөв2 утаанаас аль болох хурдан салах хэрэгтэй. Иргэдийг орон сууцжуулж гэр хороололыг дахин төлөвлөх хэрэгтэй.
2017-06-16
Sanaa:
ashgude engeed neg ger horoololiin utaa, dahin tolovlolt zereg asuudluudiig shiidej boloh ni
2017-06-16
bobo:
utaagui ulaanbaatariin tuluu oron suutsand amidrah bolomj neegdjee zaluusaa demjeerei demjij bna
2017-06-16
Bold:
Хотын дарга олон жилийн туршлагатай бэлтгэгдсэн хүн байх нь зүйн хэрэг. БАТБОЛДыг дэмжиж байна
2017-06-16
Zochin:
 Сайн явах санааных гэдэг шиг сайн явж буй хүний зам нь бардам байдаг юм амжилт !!!
2017-06-16