Хувь хүмүүс хуушуур зарах боломжгүй
2017-06-16

Тулгар төр байгуулагдсаны 2226, Их монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадам удахгүй болно.

 

Энэ жилийн  баяр наадмаар Хүй долоо худагт хуушуурын 210, худалдааны 110, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100, нийт 800 зөвшөөрөл олгохоор болжээ.

 

Энэ жил баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэл явуулах буюу хуушуур зарах зөвшөөрлийг зөвхөн тухайн дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, мэргэжлийн ажилчидтай, гал тогоо тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан аж ахуй нэгжүүдэд олгоно. Иймд хувь хүмүүс хуушуур зарах боломжгүй гэдгийг НМХГ-аас мэдээллээ.

 

Зөвшөөрөл авсан аж ахуй нэгж ашигтай, ашиггүй байршил оноосон гэх асуудлаар нэлээдгүй маргаан дэгдээдэг. Тэгвэл  аж ахуйн нэгж байгууллагуудын материалыг хүлээн авч, сонгон шалгаруулалт болон урьдчилан хяналтаа хийсний дараа сугалааны зарчмаар байршлыг сонгох аж.

 

Хүй долоо худагт үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл 15 мянга, Төв цэнгэлдэх хүрээлэнд 20 мянган төгрөгийн үнэтэй. Энэхүү мөнгө наадмын комиссын дансанд төвлөрдөг ажээ.

 

Хүй долоон худагт тусгай зөвшөөрлийг дагалдуулан үйлчилгээ үзүүлэх аж ахуй нэгжид ижил хувцас олгоно. Хүй долоон худагт болон Төв цэнгэлдэх хүрээлэнд үйлчилгээ үзүүлэх аж ахуй нэгж, иргэд ногоон малгай, цагаан футвольктой ажиллах юм байна.

 

Иргэд гэртээ хоол хүнсээ үйлдвэрлээд хувинд хийж авчраад ил задгай зарах тохиолдол элбэг байдаг. Энэ жил иргэдэд ил задгай худалдаа эрхлэх зөвшөөрлийг олгоно гэдгийг НМХГ-ааас мэдээллээ. Тоглоом, нүдний шил зэрэг өөрсдийн гар дээрээс худалдаалах зүйлсэд НМХГ-аас стандартын шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавих аж. Мөн ил задгай худалдаа явуулах иргэд бүтээгдэхүүний дээжээ шалгуулж, шаардлагад тэнцвэл зөвшөөрлийг олгох юм байна. Ингэснээр энэ жилийн баяр наадмаар ил задгай худалдааг хязгаарлахгүй. Гэхдээ зөвшөөрөл авсан этгээд л худалдаа явуулах аж.

 

Худалдаа үйлчилгээний зөвшөөрөл бүхий 800 гаруй цэгт НМХГ-ын 500 гаруй байцаагч ажиллаж, явуулын лабораторийг байрлуулж, хуушуурын цэгүүдээс махны дээж авч ажиллах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
энэ хоёр нам их галзуурч байнаа ард түмнээ ингэж доромжилж болохгүй шүү дэ баячуудын наадам болжээ
2017-06-16
зочин:
МАН- ын гишүүн болохуу
2017-06-16
зочин:
тэр нь зөв өө хувь хүмүүс зарим нь эрүүл ахуйн шаардлага хангахааргүй мөнгө л олж байвал яахуу гэсэн янзтай байгаа харагддаг, тиймээс тоног төхөөрөмж сайтай мэргэжлийн тогооч хүмүүс хуушуураа хийвэл арай дээр байх, харин Нийслэлийн тамгын газар болон Мэргэжлийн хяналтыхан сайн явж хоолны бүтээгдэхүүнийг нь шалгаж ажиллах хэрэгтэй байх мах нь муудаж уу үгүй юу, тоног төхөөрөмж хөргөг ч энэ тэрийг нь болон ямар тосонд чанаж байна гэх мэтийг газар дээр нь сайн явж шалгаж үзэх нь зөв байх
2017-06-16
зочин:
тэр нь зөв өө хувь хүмүүс зарим нь эрүүл ахуйн шаардлага хангахааргүй мөнгө л олж байвал яахуу гэсэн янзтай байгаа харагддаг, тиймээс тоног төхөөрөмж сайтай мэргэжлийн тогооч хүмүүс хуушуураа хийвэл арай дээр байх, харин Нийслэлийн тамгын газар болон Мэргэжлийн хяналтыхан сайн явж хоолны бүтээгдэхүүнийг нь шалгаж ажиллах хэрэгтэй байх мах нь муудаж уу үгүй юу, тоног төхөөрөмж хөргөг ч энэ тэрийг нь болон ямар тосонд чанаж байна гэх мэтийг газар дээр нь сайн явж шалгаж үзэх нь зөв байх
2017-06-16
Зочин:
Яагаад болдоггүй юм. Зарах л болно.
2017-06-16