Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно
2017-06-16

 

Азийн шатрын холбооны гишүүн дөрвөн холбоо “Зүүн Азийн Өсвөрийн Шатарчдын аварга шалгаруулах тэмцээн-2017”-г зохиох эрхийн төлөө өрсөлдсөнөөс Монголын Шатрын холбоо шалгарч уг тэмцээнийг зохиох эрхийг авсан юм. Эрхийг Азийн Шатрын холбоо баталгаажуулж, бэлтгэл ажил явагдаж байгаа талаар хэвлэлийн бага хурал болсон юм.

 

Энэхүү тэмцээн нь Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор 2017 оны зургаадугаар сарын 17-26-ны өдрүүдэд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны Их Танхимд болох юм байна.

 

Манай улсад анх удаагаа зохиогдож байгаа тус тэмцээнд Монгол, БНСУ, БНХАУ, Япон, Малайз, Вьетнам, Сингапур, Тайвань, Хонг Конг гэсэн 10 орны нийт 452 шатарчид оролцох юм. Тэмцээний бэлтгэл ажил сайн хангагдаж байгаа бөгөөд манай улсын тамирчид нутаг дээрээ болж байгаа тэмцээнд өндөр амжилт гаргана хэмээн Монголын Шатрын холбоо найдлага тавьж буйгаа илэрхийлээ.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин