Клиппэрс шинэ ордонтой болох уу
2017-06-16

 

Анх 2016 онд багийн эзэн Стив Балмэр Лос Анжэлэс Клиппэрс багийг шинэ ордонтой болох талаас нь судалж байгаа тухай мэдээллэсэн. Тэгвэл энэ яриа бүтэхэд ойрхон байна. Лос Анжэлэс Дэйли Ньюс өдөр тутмын сонингийн сэтгүүлч Винсэнт Бонсигнори энэ талаар твиттэртээ жиргэсэн юм.

 

Гэвч нэг асуудал байгаа нь тэд 2024 оныг дуустал Лэйкэрстэй хуваан эзэмшдэг Стэплэс цэнтртэй түрээсийн гэрээтэ байгаа юм. Тиймээс Инглвүүдэд яригдаж байгаа шинэ ордон нь энэ хугацаанд бий болох шинэ ордны төсөл бололтой.

 

Стэплэс цэнтрд талбай хуваан эзэмшдэг нь Стив Балмерт таалагддаггүй бөгөөд одоогоос 4 жилийн өмнө Лэйкэрсийн аваргын далбаануудыг өөрсдийн тоглогчдын зураг бүхийн далбаагаар халхлах шийдвэрийг гаргаж байсан билээ.

 

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин