Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн замын ажил эхэллээ
2017-06-17

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан Баруун аймгуудыг нийслэл хоттой холбох их бүтээн байгуулалтын ажил Баянхонгор- Байдрагийн гүүр чиглэлийн 129,4 км авто замын ажлын нээлтээр эхэллээ.

 

 

Энэ зам нь Баян-Өлгий, Говь- Алтай,Ховд чиглэлийн нийслэлтэй холбогдох төв замын нэг хэсэг юм. Уг төслийн нийт өртөг 59,79 сая ам доллар бөгөөд төслийн гүйцэтгэгч “Шанхай Констракш Групп” ХХК гэрээний дагуу хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэнэ.

 

Туслан гүйцэтгэгчээр Монголын талаас “Их Монгол”, “Их Богд Зам”, “Ди Ар Жэй”, “Төгс Зам” ХХКомпаниуд ажиллах бөгөөд замын ажилд 700 хүн ажиллахын 70 хувь нь монгол ажилчид байх гэнэ.

 

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах тус зам хүчин чадлын хувьд 7 метрийн өргөн, 6см-ийн зузаан асфальтбетон хучилттай, 2 талдаа 1,5 метрийн өргөн хайрган хөвөөтэй, 3-р зэрэглэлийн автозам болох юм байна.

 

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Г. Занданшатар, Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат болон албаны хүмүүс,гүйцэтгэгч БНХАУ-ын Шанхай группийн төлөөлөл, нутгийн иргэд оролцсон. Салбарын сайд Д.Ганбат нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Манай зам тээврийн яам 2017 оныг их бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд хийх их бүтээн байгуулалтын ажил маань энэхүү замаар эхэлж буйг дуулгахад таатай байна” хэмээгээд энэ оны хоёрдугаар улиралд багтаан энэхүү замын үргэлжлэл Байдрагийн гүүр- Алтай чиглэлийн 127 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлэхээ онцолсон юм. Дээр дурьдсан хоёр зам 2018 онд ашиглалтад орсноор баруун бүсийн аймгууд болох Баян-Өлгий, Говь- Алтай, Ховд аймгийн нийслэл хоттой босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дуусах юм. 

Shuud.mn
Сонин хачин
Гантуяа:
МӨНХБАЯСГАЛАН МӨНГӨӨР ҮНЭНГ ХУДАЛ БОЛГОНО ХУДЛЫГ Ч ҮНЭН БОЛГОНО...
2017-06-18
Гантуяа:
МӨНХБАЯСГАЛАН МӨНГӨӨР ҮНЭНГ ХУДАЛ БОЛГОНО ХУДЛЫГ Ч ҮНЭН БОЛГОНО...
2017-06-18
Гантуяа:
МӨНХБАЯСГАЛАН МӨНГӨӨР ҮНЭНГ ХУДАЛ БОЛГОНО ХУДЛЫГ Ч ҮНЭН БОЛГОНО...
2017-06-18
zochin:
UG N 4 SARD EHLEH BAISAN CH ERONHIILOGCHIIN SONGUULI DOHUULEHGUI BOL SURTALCHILGAA BOLOHGUI ONGORCHIH GEED ....HI HI
2017-06-18
irgen:
bogino zuntai uls byteen baiguulaltiin ajlaa yadaj 5 sard yagaad ehelj boldoggui um be, zag ih aldah umaa,,,,
2017-06-18
Зочин:
Маш чухал чиглэлийн зам. Байдрагийн гүүрээс цааш яах вэ тэгээд нидэргэн шороо хэвээрээ үлэдэх үү нэг мөр гүйцэт баруун тийш нь замаа тавьчихвал сайн байна.
2017-06-18
irgen:
baidragiin guur-altai chigleliin zam ni uchigdur ehellee,bayarlalaa,amjilt husie
2017-06-18
Kkk:
P daa ene hotiin zamaa ger horoololtoigo duusgaad neg mur huduunii zamaa tavildaa malnuudaa ih usereed udurtuu 100 mashin l yavahgui shahuu zam tavij eliirch bhaar hotiinhoo zamiig tugs duusgalda
2017-06-17
zochin:
ene ony 2-r uliral duusaj baina,18 ony 2-r uliral bailguidee
2017-06-17