Исламын улсын толгойлогч амиа алдсан хэмээн Орос мэдэгдэв
2017-06-19

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн толгойлогч Бакар аль Багдади амиа алдсан талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

 

Уг мэдээллийг ОХУ-ын Батлан  хамгаалах яамны удирдлагууд баталсан байна. Батлан хамгаалах яам өнгөрсөн долоо хоногт Сирид явуулж буй байлдааны ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайланг тавьсан юм.

 

Уг тайлангийн үеэр Аллахын хүү гэгддэг Багдади амиа алдсан хэмээн зарлажээ. Сирийн Ракка хотноо өгсөн Оросын агаарын цохилтын үеэр Багдади болон түүний холбоотнууд амь үрэгдсэн гэв.

 

Оросын сөнөөгч онгоцууд тагнуулын мэдээлэл дээр үндэслэн Ракка хотноо зохион байгуулагдаж байсан Исламын улсын толгойлогчдын уулзалт, зөвөлгөөн болж байсан нууц байгууламжинд агаараас цохилт өгсөн байна.

 

Сөнөөгч онгоцууд өнгөрсөн сарын 28, 29 өдрүүдэд Ракка хотноо байлдааны ажиллагаа явуулсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
үнэн л байгаа даа, оросууд ч бас сайхан залдаг л улс даа
2017-06-19