Бейонси хүү, охинтой болжээ
2017-06-19

Америкийн уран бүтээлч, дуучин Бейонси өнгөрөгч амралтын өдөр амаржсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр ихэр хүүхэд төрүүлсэн байна. Одоогоор дуучин бүсгүй охин, хүүтэй болсон байна. Бейонси өнгөрөгч гуравдугаар сард өөрийгөө ихэр хүүхэд тээж буйгаа нийтэд зарласан билээ.

 

Дуучны нөхөр, реппер Жей-Зи хэвлэлээр цацагдаж буй уг мэдээллийг баталж “Гайхалтай төрсөн өдрийн бэлэг байлаа” гэж мэдэгджээ.  Репперийн төрсөн өдөр өчигдөр тохиосон юм.

 

Хос 2008 онд хуримаа хийсэн бөгөөд таван настай охинтой билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин