Лондон хотноо машинтай этгээд 10 хүнийг дайрчээ
2017-06-19

Их Британийн нийслэл Лондон хот ээлжит халдлагын бай болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Уг хэрэг Севен Систерс гудамжны ойролцоох Финсбери сүмийн өмнө зорчигчийн гарцан дээр болжээ. Цагаан өнгийн Фургон машинтай этгээд иргэдийг дайрч, гэмтээсэн аж.  Энэхүү үйл явдлын улмаас 10 хүн бэртэж, эмнэлэгийн тусламж авчээ. Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан нэг этгээдийг баривчилсан тухайгаа хэвлэлийнхэд мэдэгдэв.

 

Цагдаагийнхан энэхүү хэргийг “террорист халдлага уу эсвэл жолоочийн санамсаргүй алдаа”-наас болсон эсэхийг нарийн тодруулж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин