Дундговь аймагт осол гарч, нэг хүн нас баржээ
2017-06-19

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Төгсийн хонхор гэх газар асфальтан замд өнгөрсөн амралтын өдрөөр зам тээврийн осол гарч нэг хүн нас баржээ.

 

Тодуулбал T.Prius-20 маркийн С жолоочтой автомашин онхолдож, зорчигч 64 настай, эмэгтэй П-н амь нас хохирсон байна.  

 

Зам тээврийн ослын 15-25 хувьд нь техникийн байдал нөлөөлдөг гэж дэлхий нийтээр үздэг. Манай улсын хувьд 2017 оны эхний 5 сарын байдлаар бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас нийт 18 осол бүртгэгдсэний 14 нь орон нутагт бүртгэгджээ.

 

Баяр ёслолын өдрүүдэд болон дулааны улиралд хөдөө, орон нутгийг зорих тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгддэг. Ялангуяа харанхуй үед замын хөдөлгөөнд оролцох нь хамгийн хүндрэлтэй байдаг. Шулуун замд холын гэрэл нь 500-700 метр зайнаас сөрөг нөлөөгөө үзүүлж эхэлдэг гэсэн тооцоо бий.

 

Замын хөдөлгөөний дүрмийн 15-р зүйлд "...Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ." гэж заасан байдаг.

 

Иймд жолоочид бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед холын гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

 

Г.Тэгшсүрэн  

Shuud.mn
Сонин хачин
irgen:
joloo barj chadahgui, teneg hymyys ih gai bolj baina daa,,,,bas arhichid
2017-06-19