Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагаа боллоо
2017-06-19

 

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд Монгол Улсын Засгийн газрын тогтоол, “Байлдааны туг”, сургуулийн дүрэм гардуулах, 87 дах удаагийн төгсөлт, “Эрдмийн баяр”-ын ёслолын ажиллагаа 06 дугаар сарын 19-нд зохион байгуулагдлаа. 
Эрдмийн их уурхай ҮБХИС-ийн 87 дахь удаагийн төгсөлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ҮБХИС-ийн захирал, хошууч Я.Чойжамц тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, ҮБХИС-ийн удирдлагын бүрэлдэхүүний төлөөлөл, офицер, ахлагч, сонсогч, сурагчид, төгсөгчид болон тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.


Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын "Батлан хамгаалахын их сургуулйн талаар авах зарим арга хэмжээний тухай" 2016 оны 11 дүгээр сарын 23-ны 156 дугаар тогтоол, "ҮБХИС-ийн дүрэм батлах тухай" Батлан хамгаалахын сайдын тушаал, ҮБХИС-ийн оройн дээд шүтээн "Байлдааны туг"-ийг ҮБХИС-ийн захирал хошууч генерал Я.Чойжамцад гардуулан өгч, нийт бие бүрэлдэхүүн болон төгсөгчдөд баяр хүргэлээ. Мөн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тус сургуульд иж бүрэн цахилгаан хөгжмийг гардуулан өгч, бие бүрэлдэхүүнийг соён гэгээрүүлэх их үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөлөө.


Төрийн цэргийн байгууллагуудад 96 жилийн хугацаанд олон мянган цэргийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж ирсэн ҮБХИС-ийг "Онцгойлох үнэлгээтэй" төгссөн БХУА-ын төгсөгч дэд хурандаа Д.Даваа-Очир, ЦНС-ын төгсөгч Ү.Галмандах, Ахлагчийн сургуулийн төгсөгч Б.Номин-Эрдэнэ, Б.Сүх-Очир нар Батлан хамгаалахын сайдын гарын үсэгтэй дурсгалын бугуйн цагаар, БХУА-ын төгсөгч хошууч Б.Баттүвшин, ЦНС-ийн төгсөгч Ү.Жанчивдорж, Ахлагчийн сургуулийн төгсөгч О.Баярбаатар, Э.Хорол-Эрдэнэ нар ЗХЖШ-ын гарын үсэгтэй дурсгалын бугуйн цагаар, ЦНС-ийн төгсөгч Б.Эрдэнэжаргал, Ахлагчийн сургуулийн төгсөгч Т.Батзул, Б.Мөнхдалай, ЦХС-ийн төгсөгч Д.Басбиш, Б.Цогбадрах нар ҮБХИС-ийн захирлын гарын үсэгтэй дурсгалын бугуйн цагаар, ЦНС-ийн төгсөгч С.Самбуу, Ахлагчийн сургуулийн төгсөгч Ц.Төрмөнх нар "Танкчдын холбоо"-ны нэрэмжит шагналаар, ЦНС-ийн төгсөгч Б.Мөнх-Эрдэнэ “Дэслэгч генерал Ш.Жадамбаагийн нэрэмжит шагнал”-аар тус тус шагнагдаж, ЦНС-ийн төгсөгч Ж.Бямбадорж ҮБХИС-ийн 87 дах удаагийн төгсөлтийн "Онц төгсөгч"-өөр шалгаран алтан медаль, өргөмжлөлөөр шагнагдлаа. 2017 оны төгсөгчдийг төлөөлөн ЦНС-ын төгсөгч Ү.Галмандах үг хэлж "... томилогдсон анги байгууллагадаа эзэмшсэн мэргэжлийн дагуу ур чадвараа хөгжүүлэн ажиллах"-аа амлалаа.

 

 

Shuud.mn
Сонин хачин