Одод “Аавуудын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэв
2017-06-19

АНУ-д 1907 оны зургаадугаар сарын 18-ны өдрийг “Аавуудын өдөр” болгоно  тэмдэглэж ирсэн билээ. Тэгвэл энэхүү баярын өдөр холливуудын алдартнууд хэрхэн тэмдэглэсэн талаар сонирхуулж байна.

 

Кейни Уэст

 

 

Реппер Кейни Уэст “Аавуудын өдөр” баяраар инстаграмдаа охин Норт Уэст болон хүү Сэйнт Уэсттэйгээ авахуулсан зургаа нийтэл Аав гэх эрхэм алдрыг хайрласан чамдаа баярлалаа” гэж бичжээ.

 

Лиам Пейн

 

 

Дуучин Шерил саяхан амаржиж хүүтэй болсон билээ. Тэрбээр хүүгийнхээ эцэг, найз залуу Лиам Пейнд инстаграм хуудсаараа дамжуулан баяр хүргэжээ. Шерил “Аавуудын баярын мэндийг хүргэе” гэж бичжээ.

 

Сильвестра Сталлоне

 

 

Холливуудын нэрт жүжигчин Сильвестра Сталлоне гурван охины эцэг билээ. Энэ өдөр жүжигчний охид өөрсдийн нийгмийн сүлжээндээ “Та бол гайхалтай аав” гэж бичжээ.

 

Дэвид Бекхэм

 

 

Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэм “Аавуудын өдөр”-өөр хүүхдүүдийнхээ хамтаар амарсан байна.

 

Кайтлин Женнер

 

 

Хэдий хүйсээ солиулсан ч гэсэн Кайтлин Женнерийн охид болох Кендал болон Кайли Женнер нар аавдаа баяр хүргэжээ.

 

Жей Зи

 

 

Реппер Жей Зи энэ өдөр ихэр хүүхдээ өлгийдөн авчээ. Түүний гэргий дуучин Бейонси хүү, охин төрүүлжээ.

 

Жастин Тимберлейк

 

 

Дуучин Жастин Тимберлейкийн эхнэр, жүжигчин Жессика Белл инстаграмдаа нөхөр болон хүүтэйгээ авахуулсан хэд хэдэн зургаа нийтлээд “Чамдаа хайртай шүү. Баярын мэнд хүргэе” гэж бичжээ.

 

Ханхүү Уилъям

 

 

Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъям энэ өдөр аав болон хүүтэйгээ авахуулсан зургийг Хатан хааны ордон өөрсдийн цахим хуудастаа нийтэлжээ.

 

Майкл Фелпс

 

 

АНУ-ын усан сэлэлтийн тамирчин, Олимпийн аварга Майкл Фелпс энэ өдөр хүү Бумерийн хамтаар видео тоглож буй зургаа инстаграмдаа байршуулжээ.

 

Эрик Жонсон

 

 

Дуучин Жессика Симпсон Аавуудын өдрийг сүр дуулиантайгаар тэмдэглэн өнгөрүүлжээ. Тэрбээр нөхөр Эрик Жонсондоо зориулан бяцхан хэмжээний үдэшлэг зохион байгуулсан аж. Дуучин бүсгүй нөхөр болон хүүхдүүдтэйгээ авахуулсан зургаа инстаграмдаа байршуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин