Нийслэлд 17 хэм дулаан байна
2017-06-20

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

 

Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, 21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орж сэрүүсч, 23-наас ихэнх нутгаар хална.

 

2017 оны 06 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

 

Нутгийн зүүн хагаст  үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун  болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говиор 30-35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус,  бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 16-18 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин