Хойдод ял эдэлж байсан Отта Фредерик нас баржээ
2017-06-20

Хойд Солонгосын цагдаагийнхан өнгөрсөн оны нэгдүгээр сард АНУ-ын иргэн, Виржиниагийн их сургуулийн оюутан 22 настай Отто Фредерикийг баривчилсан билээ. Оюутан залуу Пхеньян хотноо буудалсан зочид буудлынхаа суртал ухуулгын хуудас хадгалж байсан хэргээр баригдсан юм.

 

 

Шүүхээс түүнийг буруутай хэмээн үзэж, 15 жил хүнд хөдөлмөр эрхлэх ялаар шийтгэсэн билээ.

 

Түүнийг өнгөрсөн долоо хоногийн эхээр Пхеньян сулласан бөгөөд оюутан залуу хэдхэн хоногийн өмнө Охайо хот дахь гэртээ ирээд байсан юм. Отта гэртээ ирэх үедээ ухаангүй байсан бөгөөд өчигдөр тодорхойгүй шалтгааны улмаас нас барсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Уг мэдээллийг Оттагийн гэр бүл баталж “Дэндүү харамсалтай байна” гэж мэдэгджээ.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон иргэнээ суллахын тулд Хойд Солонгосын албаныхантай уулзсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Ганцацрал:
Нус нулимс дуслуулж байгааг нь хараад байгаарай. Ийм арчаагүй байдалыг хараад хойдууд бах нь ханаж америк чуудаас айхгүй байнаа.
2017-06-22
Irgen:
Hoiduudiin shoron yamar hetsuu bdgiig bieree edelj bsn bolohoor daraa ni delhii dahiniig aimshigt uhliin lagert yaj tarchilj bsnigaa medeelj bolzoshgui gej uhliin taria hiisen bh.
2017-06-20
Зочин:
yah gej daisagnadag gazar ruugaa yavdag bna daa
2017-06-20
Зочин:
Хойдууд уураг тархий нь үхүүлдэг хүчтэй тариа хийсэн гээгүй юу. Нууцы нь задруулна чанга дэглэмээ мэдэгдэнэ гэхээс айгаа биз. Хайран залуу хүн хорлогдвоо
2017-06-20
1963:
Хөөрхий дөө бурхны оронд төрөөрэй
2017-06-20