Жон Тэрри хэнтэй уулзав
2017-06-20

 

Английн Челси клубын ахлагч асан Жон Тэрри өнгөрсөн улиралд Челси клубын төлөө сүүлийн тоглолтоо хийж, Лондон хотын багтай салах ёс хийсэн. Хөлбөмбөгөөс зодог тайлах эсвэл өөр багт тамирчны замналаа үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байсан түүнийг Астон Вилла клуб сонирхож байгаа гэх яриа гарч байлаа.

 

Тэгвэл үүнийг батлах мэт Астон Вилла багийн менежер Стив Брюс түүнтэй саяхан уулзжээ. Тодруулбал Жон Тэрри өнгөрсөн долоо хоногт Стив Брюс болон түүний хүү Алекс Брюс нартай хамт гольф тоглосон байна.  Хэрвээ туршлагатай хамгаалагч Астон Виллад нэгдвэл  ирэх улиралд Чэмпионшип дивизонд тоглох юм.

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин