Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги нээлтээ хийлээ
2017-06-20

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал өчигдөр Увс аймагт ажиллалаа. Тэрбээр тус аймгийн Баруунтуруун суманд шинээр байгуулагдаж буй Гал түймэр унтраах, аврах 60-р ангийн нээлтэд оролцож, албан хаагчиддаа амжилт хүслээ.

 

 

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 274 дүгээр тогтоолоор Увс аймгийн Баруунтуруун суманд Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийг байгуулахаар шийдвэрлэсэн юм.

 

 

Мөн энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал албан хаагчидтай уулзаж Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаа, цаашдын зорилго, албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудлын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан бол ОБЕГ-ын Бодлого зохицуулалт хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр албан хаагчдад шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн танилцуулга, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

 

 
Shuud.mn
Сонин хачин