Сангийн яам: Хувьцааны үлдэгдэл 100 мянган төгрөгийг өгөхгүй
2017-06-20

Иргэд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувиа Засгийн газарт 300 мянган төгрөгөөр худалдаж, 200 мянган төгрөгөө хоёр хувааж авсан. Харин үлдэгдэл 100 мянган төгрөг хэзээ орох вэ гэсэн хүлээлт олон нийтийн дунд бий. Үүнээс үүдэж цахим сүлжээнд “хувьцааны 100 мянган төгрөгийг сонгуулиас өмнө өгнө” гэх мэдээлэл ч түгсэн.

 

Тиймээс бид энэ асуудлыг Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодрууллаа. Тэрбээр хувьцааны үлдэгдэл 100 мянган төгрөгийг сонгуулиас өмнө өгнө гэх мэдээлэл ташаа болохыг онцоллоо. Өөрөөр хэлбэл хувьцааны үлдэгдэл 100 мянган төгрөгийг ойрын хугацаанд өгөхгүй, энэ тухай шийдвэр гараагүйг дуулгав.

 

Харин “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг өөрийн хөрөнгөөр худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн хувьцаагаа зарах хүсэлтийг хүлээн авч буй аж. Тухайн иргэн, аж ахуйн нэгж өөрөө хүссэн тохиолдолд хувьцаагаа Засгийн газарт зарах хүсэлтээ гаргаж болно. Хүсэлтийг ирэх есдүгээр сарын нэгэн хүртэл хүлээн авах юм байна.

 

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ард иргэдийнхээ хувьцааны мөнгийг бүгдийг нь гүйцэд өгөөч ээ!
2017-06-20
ЯАМ ХАМААГҮЙ ЭЭЭ:
УИХ ӨГНӨ ГЭЖ ШИЙДСЭН Ш ДЭЭ
2017-06-20