Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар томилгоо хийсэн байна. Тухайлбал, Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэнг томилсон байна. Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан В.Пүрэвдоржийг эгүүлэн татаж, энэхүү томилгоог хийжээ.
Элчин сайд Л.Пүрэвсүрэн нь өнгөрсөн сард Элчин сайдаар томилогдсон. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх болон Гадаад харилцааны сайдын албыг хашиж байсан юм.
Уншиж байна |