Хүссэн бороо хүзүүгээр татлаа
2017-06-21

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Ган болох нь хэмээн халагдаж байсан цаг ард хоцорч, өдөр шөнө бороо орлоо. Цаг уурчдын мэдээлж байгаагаар энэ сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар,төвийн аймгуудын нутгаар 0.0-31.мм бороо оржээ. Ингэхдээ Төв болон Сэлэнгэ аймгийн нутгаар харьцангуй их хэмжээтэй буюу 10.0-31.0 мм бороо орлоо. Үүнээс хамгийн их нь Сэлэнгэ аймгийн Бугантад 21мм, Дархан-Уул аймгийн Орхон суманд 31 мм бороо орсон байна. Энэ бороо өнөөдөр ч төв болон говийн аймгуудын нутгаар үргэлжилнэ.

 

Үргэлжлэн орсон энэ бороо Улаанбаатар хотын гудамж, замын инженерийн шугам сүлжээг аанай л шалгалаа. Шалгалтад унадгаараа л уналаа. Хаа хайгүй усанд автаж, зарим автозамыг бүр хаав. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд байрлах Нүхэн гарцнаас Дунд голын салдаг уулзвар хүртэлх автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж, цагдаа нар зохицуулалт хийв. Борооноос болж, хөдөлгөөн нэвтрүүлэх “чадваргүй” болсон учраас хаалаа. Нисэх, Яармаг чиглэлийн зам бүр усанд автаж, холбогдох албаныхан яаралтай ажиллах хэмжээнд хүрэв.

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд жилийн жилд борооноор усанд автаж, иргэдийг бухимдуулдаг хэд хэдэн газар бий. Баянзүрх дүүрэгт гэхэд E mart худалдааны төвийн уулзвар, Сүхбаатар дүүрэгт 100 айлаас хойш Иргэний бүртгэлийн ерөнхий газар хүртэлх зам, 100 айлаас зүүн тийш Сэлэнгэ зочид буудал. Харин Баянголд 10 дугаар хорооллоос 1 дүгээр хороолол, арын зам дагуух автозамууд, Сонгинохайрханд Саппоро төвийн уулзвараас хорооллын эцэс, Бөмбөгөр худалдааны төв, Гэсэр сүмийн уулзварын авто замуудад их хэмжээний ус тогтож, замын хөдөлгөөнийг саармагжуулдаг.

 

Машинтай хэсэг нь ус туучиж болно. Гэхдээ бараг л “мөлхөж”. Харин явган хэсэг нь уртын харайлт хийж, биенээсээ завь асууж хошигнож байна. Харин энэ хошигнол жил бүр давтагдана гэхээр хөгжилтэй гэхээсээ илүүтэйгээр бэрхшээл болдог. Бороо зун бүр орно. Харин бороо бүрээр зам талбай усанд автаж, жил жилийн дүр зураг давтагдсаар байвал ажил хийсэн, хөгжүүлсэн гэх дарга нарын онооноос л хойш татах байх даа. Гудамж замын борооны усаа зайлуулдаг шугам сүлжээтэй, тэр усаа хуримтлуулаад ногоон байгууламжаа усалдаг болчихвол бас нэг хөгжил дэвшил шүү.

 

В.Бат 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
бороо орох магадлалыг сайн тооцож байж үерийн хамгаалалтын барилга байгууламж хийх ёстой юм.
2017-06-22
ХЭХЭ:
ИШШ ЗАЙЛУУЛ ОЧИЖ ХОНИО ХАРИУЛ ХАХАХА
2017-06-22
hutsaa:
ZAM USAND AVTAJ SAIN EVDREESEI TEGUUL BI BAYJINAA AAV MAANI OLON TENDER AVCH TSAVCHINA EEJ BAAGIINUUDAS TENDRIIN 20 HUVI ZALGINA BAS JOOHOON UIM CHANANA
2017-06-21
Зочин:
Олон хүний чин сэтгэлийн хүсэл нийлэхээрээ маш хүчтэй дийлдэшгүй хүч болдог гэсэн. Тийм болоод Улаанбаатарчуудын бороо хүссэн чин хүсэл биелж хот даяараа усан шалханаг боллоо кк... Сонгууль гэснээс нам энэ тэр гэхгүй Монгол улс зөв замдаа орж эрчтэй хөгжөөсэй! Хэн ерөнхийлөгч болох нь хамаа алга. Шударга ёсыг тогтоох хүн Ерөнхийлөгч болох болтугай гэж үнэн сэтгэлээсээ хүсэцгээе та минь!
2017-06-21
ХЭХЭ:
ИШШ ЗАЙЛУУЛ ОЧИЖ ХОНИО ХАРИУЛ ХАХАХА
зочин:
Ганц өдрийн бороонд хөл алдаж бна даа
2017-06-21
зочин:
дахиж бороо ороосой
2017-06-21