Усанд автаж хүн бэртэж, гэмтээгүй
2017-06-21

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт их хэмжээний бороо орсны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт иргэдээс 53 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс 15 дуудлагын дагуу гэр хорооллын айл өрхийн хашааны ус, автомашины гражын усыг Аврах анги 105, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн 150 гаруй албан хаагчид шуурхай арга хэмжээ авч соруулан ойр орчимд амьдарч байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

 

Тухайлбал Баянгол дүүргийн 4-р хороо 28, 29-р байрны автомашины граж усанд автсан байсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид соруулж аюулгүй болгосон. Мөн дүүргийн 4-р хороо Голден парк 2 хотхоны 301-р байрны автомашины граж усанд автасныг нийслэлийн Аврах анги105-ын албан хаагчид соруулж ажиллажээ.

 

Усанд автаж бэртэж гэмтсэн иргэн байхгүй байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин