Белиз улстай дипломат харилцаа тогтооно
2017-06-21

 

НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Белиз Улстай 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд талууд гарын үсэг зурав. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, Белиз Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Луис Мишел Янг нар гарын үсэг зурав.

 

Ийнхүү Белиз Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах боломж нээгдэж байна гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлэв.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Газрын зураг дээр харагддаггүй шахуу улстай тогтоосон ч яалаа тогтоогоогүй ч яалаа.
2017-06-22