Цагдаад очсон алтан медаль
2017-06-22

 

Паралимпийн хошой аварга, Их Британийн тамирчин Кэдина Кокс энэ сарын 8-ны өдөр өөрийн машинаа хулгайд алджээ. Лондон хотод болсон энэ хэргийг мөрдсөн 2 офицер өчигдөр түүний машиныг олж, хүлээлгэн өгсөн бөгөөд шилдэг тамирчин ч үүнд сэтгэл хангалуун байна. Кокс өөрийн шагналын цуглуулгаас цагдаагийн ажилтнуудад хоёр алтан медаль бэлэглэжээ.

 

Тэрбээр 2015 онд Катарын Доха хотод болсон ДАШТ-ий алтан медалиудаа цагдаа нарт дурсгажээ. Паралимпийн хошой аварга Кэдина Коксын хувьд спортын хоёр өөр төрлөөр аварга болсноороо онцлогтой. Тэрбээр Рио-2016 Паралимпийн наадмаас танхимын дугуй болон хөнгөн атлетикийн төрлүүдээр хос алтан медаль хүртсэн аж.

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин