Г.Ариунбаатарт шагналын хур буув
2017-06-22

 

Их Британийн Кардифф хотноо 2017 оны “BBC Cardiff Singer of the World” уралдаан өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлөсөн.

 

Британийн “BBC” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын энэхүү  уралдаанд “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар хоёр төрлөөр оролцсон бөгөөд романсын төрөлд тэргүүн байр эзэлж, ари төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан билээ.

 

Тэрбээр өнөө өглөө /2017.06.22/ эх орондоо ирсэн. Түүнийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хошууч цолоор шагнасан. Мөн СУИС-ийн магистeр цол хүртсэн төдийгүй  Цагдаагийн "Сүлд" чуулгын уран сайхны удирдаач болжээ.

 

Түүнчлэн БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нар хүлээн авч уулзаж, баяр хүргэн, хүндэт өргөмжлөл гардуулав.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
HOSHUUCH:
SHAL TENEG YUM. TSEREG ARMY-IIN HUND BARUUNII ORNUUDAAS DAHIJ SHAGNAL MAGNAL URALDAAN ENE TERD ERUUSUU ORUULAHGUI. MONGOLCHUUD NEGIIGEE SAIHAN ALAH YUMAA. OROS KYATAD 2-T OCHVOL IH YUM BOLJDEE
2017-06-23
s.tuul:
surgalt dahin yavagdah uu.
2017-06-22
Зочин:
hi.dshin surgalt yavagdah uu.
2017-06-22
Yos surtahuuntai hun:
Mundag zaluu amjilt husii no ulstor
2017-06-22
Зочин:
3 ХҮНЭЭС ЯМАР Ч ШАГНАЛ БҮҮ АВ. БУЗАРТУУЛНА ШҮҮ ТЭР 3
2017-06-22
Зочин:
mundag eh orniho nerig gargaj yavaa erchuud huuhnuude demjij haramgui shagnah heregtei huranda bolgosonch yaadin ingehgui bol sor bolson zaluusaa gadagshaa aldaad duuslaa
2017-06-22
Зочин:
Mongol yalna.Amjilt
2017-06-22
Зочин:
Niisleliin soyol urlagiin gazariin darga J.Damidantsenren shvv Erdenebat bish
2017-06-22
Зочин:
Гадаад уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргасан хүмүүс яагаад дандаа цэрэр цагдаагийн хүмүүс байдаг юм бол? Мөн Монгол улсаа төлөөлж оролцчихоод яагаад дандаа дайнд оролцоод ирсэн хүн шиг цэрэг хувцастай гарч ирдэг юм бол? Жудоч Сумъяа Олимпоос ирэхдээ нисэх дээр хувцсаа солиод офицер хувцастай гарч ирсэн. Уг нь Монгол дээлтэйгээ гарч ирсэн бол гоё байхгүй юу. Бусдаар бол мундаг мундаг. Амжилт хүсье...
2017-06-22
Зочин:
Мандаж яваа хүү дээ.
2017-06-22
Зочин:
mundag zaluu . mongol yalna
2017-06-22