Хурц нартай байхыг анхааруулж байна
2017-06-23

Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд:

24-нөөс ихэнх нутгаар халж, хурц нартай байхыг анхааруулж байна.

 

2017 оны 06 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

 Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгаар 23-28 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 31-36 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 27-29 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин