Ювэнтус клубын бас нэгэн сонголт
2017-06-23

 

Энэ зуны солилцооны цонхоор идэвхитэй байгаа багуудын нэг нь Италийн Ювэнтус клуб. Германы Байерн Мюнхэн клубээс Бразил жигүүр Дуглас Костаг аваад байгаа тэд өчигдөр Чехийн шигшээ багийн залуу довтлогч Патрик Шикийг авсан байна. Златан Ирбахимовичийг санагдуулам тоглолтын хэв маягтай, 21 настай залуу тоглогчийн төлөө тэд 30 сая еврог Сампдория багт өгсөн байна.

 

Өнгөрсөн онд Сери А лигт анх удаа тоглохдоо 11 гоолыг оруулсан залуу авьяастан, Ювэнтус клубт тоглох 2 дахь Чех тоглогч боллоо. Өмнө нь тус улсаас шилдэг хагас хамгаалагч Павел Недвед (2001-2009) хөгшин хатагтай нарын бүрэлдэхүүнд тоглож байсан түүхтэй. 

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин