Амиа золиослогчийг хэн болохыг тогтоожээ
2017-06-23

Белгийн нийслэл Брюссель хотын төв галт тэрэгний буудалд энэ долоо хоногийн нэг этгээд амиа егүүтгэхийг санаархсан билээ.

 

 

Амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг суурилуулсан бүс зүүсэн байсан бөгөөд хамгаалалтад гарч байсан армийн цэргүүд түүнийг буудаж, аюулгүй болгосон. Шалгалтаар амиа золиослогчийн үүрсэн цүнхнээс гар буу болон их хэмжээний тэсрэх бөмбөг олсон талаар Цагдаагийн газраас мэдээлжээ.

 

Тэгвэл галт тэрэгний буудал дээр террорист халдлага үйлдэхийг санаархсан Морокко улсын иргэн болохыг тогтоосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. “Түүнийг Усама Зариох гэдэг 1981 оны гуравдугаар сард Морокко улсад мэндэлсэн. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан” хэмээн Бельгийн Прокурорын Ерөнхий газраас хэвлэлийнхэнд мэдээлэв.

 

Усама галт тэрэгний буудалд орж ирсэнийхээ дараа чангаар “Аллах Акбар” хэмээн хашгирчээ. Энэ үед цэргийнхэн түүнийг аюулгүй болгосон байна.

 

Амиа золиослогчийг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн хөлсний цэрэг хэмээн таамаглаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ХЭХЭ:
ТАМДАА ЖАРГАДАА
2017-06-23