Отто Фредерикийг оршууллаа
2017-06-23

Хойд Солонгосын Пхеньян хот дахь зочид буудлынха өрөөнд суртал ухуулгын хуудас хадгалж байсан хэргээр АНУ-ын иргэн, Виржиниагийн их сургуулийн оюутан 22 настай Отто Фредерикийг өнгөрсөн онд баривчилсан билээ. 

 

Отто жил орчим ял эдэлсэн бөгөөд түүнийг өнгөрсөн долоо хоногт сулласан юм. Тэрээр гэртээ ирэх үедээ ухаангүй байжээ. Харин Отто энэ сарын 19-нд тодорхойгүй шалтгааны улмаас нас барсан юм.

 

Гэр бүлийнхэн нь түүний биед задлан шинжилгээ хийлгэхийг зөвшөөрөөгүй бөгөөд өчигдөр оршуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Оршуулах ёслолд Оттогийн гэр бүл, найз нөхөд болон хамт суралцаж байсан их сургуулийн хамт олон нь оролцжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пхеньяны харгис дэглэмийн талаар “Үнэхээр эрүүл бус” гэж мэдэгдсэн байна.

 

 

Хойд Солонгос “Отто Фредерик ботулизм хэмээх ходоодны хүнд хэлбэрийн үрэвсэлт өвчин туссан. Тиймээс нэн даруй суллаж, нутаг буцаахаар болсон” гэсэн юм. Гэхдээ түүний биеийг үзэж байсан эмч “Шинжилгээрээр тэрээр ямар нэгэн ботулизм тусаагүй болохыг тогтоосон” гэсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
wak:
Monglold yag iim deglem togtoomoor baina shuud buudaad l offshorchidiig talbai deer hujaa nar shig buunduul
2017-06-23
Зочин:
Монгол шиг харийн мүүнчээс мөнгө аваад, хаалттай бүсэд Төрийн өмчийг луйвардсанаа нуугаад , гар хөл болж балайраад ,байхгүй нь ойлгомжой.Сайн ч муу ч эзэнтэй улс орон сайхан юм.
2017-06-23
zochin:
Zadlan shiljilgee hiilgeh baisan yum, 22 nastai zaluug yaj tamlaj uheld hurgee bol gej bodohoos iim muuhai deglemtei ulsad durgui hurch baina,
2017-06-23
Зочин:
hogiin deglem
2017-06-23