Шерил илүүдэл жинтэйгээ тэмцэж эхэлжээ
2017-06-23

Британийн нэрт дуучин Шерил өнгөрсөн гуравдугаар сард амаржиж, хүүтэй болсон билээ.

 


 

Тэрбээр хүүдээ Беар Грей Пэйн гэх нэрийг хайрласан юм. Шерил өнгөрсөн 2016 оноос өөрөөсөө 10 насаар дүү “One Direction” хамтлагын гишүүн Лиам Пейнтэй болзох болсон.


 
Тэгвэл Шерил өмнөх шигээ сайхан галбиртай болохоор шийдэж, ихэнх цагаа спорт зааланд өнгөрүүлэх болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр нилээн жин нэмсэн бөгөөд энэ оны эцсээр гэхэд эргэн уран бүтээлдээ орохоор төлөвлөж буй гэнэ.


 
Шерил турахын тулд боксоор хичээллэж, илүүдэл жинтэйгээ тэмцэж эхэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин