Сонгуулийн хэсгийн хороодод хяналтын камер суурилууллаа
2017-06-23

 

2017 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг автомат системээр тоолох бөгөөд нийслэлд санал авах  хэсгийн хороодын байруудыг дүрс бичлэгийн  IP камераар тоноглож байна.  Хяналтын камер суурилуулах уг ажлыг нийслэлийн Сонгуулийн хороо, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран хийж байгаа юм.

 

Санал авах 403 хэсгийн хороог камержуулж, санал авах байранд санал хураах, тоолох үйл ажиллагааг баримтжуулна. Хяналтын камер суурилуулах ажилд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас найман баг гарсан бөгөөд өнөөдөр хяналтын камерыг бүрэн суурилуулж дуусгалаа  гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Буруу Цолмон:
Сонгуулийн суртчилгаа юу үгүүлэв Монгол төрд үүрэлсэн хулгайч луйварчин нар эрх мэдлийн төлөө хоорондоо өрсөлдөж хэн хэнийхээ хийсэн хулгай луйварыг ил гаргаж хууль шүүх цагдаа хэний эрх ашгийг хамгаалсан байгуулаг болсоныг ард түмэнд харуулсан нь Монгол төр хулгайч луйварчин нарын төр болсоны усан тэнэг хүн ч ойлгохоор тод харуулаа Монголчуудаа МАН -АН бол хулгайч нарын үүр юм байна гэдэгийг өөрсөдөө бидэнд харуулаа Тэдний үүлдсэн хулгай луйвар ямар их юм вэ дөнгөж зах ньэнэ Одоо энэ хулгайч нарыг Ерөнхийлөгчөөр залах уу иргэдээ
2017-06-25