150 зорчигчтой хөлөг онгоц осолдож, есөн хүн амиа алджээ
2017-06-26

Колумбын баруун хойд хэсэгт зорчигч тээврийн усан онгоц осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэхүү ослын улмаас есөн хүн амиа алдсан талаар ослын газар ажиллаж буй Цагдаагийн газраас уламжлав.

 

 

Уг осол аялал жуучлалын гол бүс гэгддэг Меделлин хотоос 45 км-ийн цаана байрлах Гуатап хотноо болжээ.  Онгоцонд 150 орчим хүн зорчиж явсан бөгөөд амиа алдагсдаас гадна 28 хүн сураггүй болсон байна.

 

Цагдаагийнхан эргүүлийн дөрвөн онгоцны тусламжтай сураггүй бологсдыг эрэн хайж буй юм. “Нөхцөл байдал тун ноцтой байна” хэмээн тус хотын захирагч мэдэгджээ.

 

Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар техникийн бүрэн бус байдлаас болсон хэмээн шинжээчид дүгнэсэн аж.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин