Ж.Эрдэнэбат: Төрийн албан хаагчид руу дайрахгүй байхыг хүсье
2017-06-26

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

 

Гэрэл зургийг MPA.MN

 

“Өнөөдөр Монгол Улсад маань Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль болж байна. Тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын иргэн бүр сонгуульд оролцож, төрийн тэргүүнээ сонгодог сайхан өдөр. Иргэд, сонгогчид маань сонгуульдаа идэвхтэй оролцож, төрийн тэргүүнээ сонгоно гэдэгт эргэлзэхгүй байна.

 

 

Тангараг өргөсөн төрийн албан тушаалтан бол төрийнхөө ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байгаа. Тиймээс гүтгэлгийн шинж чанартай мэдээ мэдээллээр төрийн албан хаагчид руу дайрахгүй байхыг хүсч байна.

 

Бид Монгол Улсынхаа хөгжлийн төлөө ихээхэн зүйлийг хийнэ гэж амласан. Энэ амлалтынхаа хүрээнд олон ажлыг зохион байгуулж ирлээ. Нааштай өөрчлөлтүүд, үр дүн гарсаар байна. Гарч байгаа нааштай өөрчлөлтүүдийг баталгаажуулах сонголтыг хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай” хэмээв.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
СЕХ-нд!!!!:
Өнөөдөр 26-ны өдөр МАН-ын енб дарга, ЗГ-ын ХЭГ-ын дарга гээд хөдөө царайлсан 2 нөхөр АН-ын эсрэг шүүмжлэл ухуулга хийгээд зогсож байх юм!! Сонгуулийн өдөр ингэж болдог юм уу???? АН зөрчил гаргасан ч байлаа гэсэн олон нийтэд ингэж сурталчилж болохгүй биз дээ? Эрх бүхий байгууллага нь зохих журмаар шалгаад зохих шийтгэл оногдуулдаг л юм байгаа биз!!!!
2017-06-26
зочин:
АН-хан төрийн албан хаагчдыг доромжлохоо боль. АН -ын үед төрийн албыг үнэлэн зарж, туршлагатай мэргэжилтнүүдийг бөөн, бөөнөөр нь хомроглон халж байсныг мартаагүй шүү. Бусдыг худал үгээр турхирахаа боль. Ялангуяа ҮҮЛ баатар
2017-06-26
өбйыөб:
ха ха ихээхэн зүйлийг амласан. Хийж байна гэнээ. Ард түмнийг тэнэг балай гэж бодохоо болино уу?
2017-06-26