Франк де Бур шинэ гэрээ хийлээ
2017-06-27

 

Нидерландын домогт хөлбөмбөгчин Франк де Бур 2006 онд хөлбөмбөгөөс зодог тайлснаасаа хойш дасгалжуулагчийн ажлыг хийж байгаа. Аякс, Барселона зэрэг том багт тамирчны замналын оргил үеэ үдсэн тэрбээр Улсын шигшээ багтаа туслах дасгалжуулагч болон Нидерландын Аякс, Италийн Интер зэрэг багт ахлах дасгалжуулагчийн ажлыг эрхэлж байсан юм.

 

Тэгвэл Франк де Бур дасгалжуулагчийн замналаа Англид үргэлжлүүлэхээр болжээ. Түүнд Лондон хотын Кристал Палас баг санал тавьсан бөгөөд талууд 3 жилийн гэрээнд гарын үсэг зуржээ. Тоглогчийн хувиар зузаан намтартай Де Бур, Аякс клубыг удирдаад 4 жил дараалан (2010-2014) Нидерландын лигийн аваргаар тодорсон юм.  

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин