Сөүлийн саналаас Пхеньян татгалзжээ
2017-06-27

Өмнөд Солонгост ирэх оны хоёрдугаар сард “Пёнчан-2018” өвлийн олимп зохион байгуулагдах билээ. Тэгвэл Сөүлийн эрх баригчид Пхеньяны удирдлагуудад нэгэн санал тавьсан юм.

 

 

Олимпийн наадамд хоёр улсын тамирчдыг хамт оруулах саналыг Сөүл тавьжээ.

 

Хөх ордны шинэхэн тэргүүн Мүн Жэ Ин энэхүү саналыг гаргасан бөгөөд энэ талаар Спортын сайд До Жон Хван өнгөрөгч амралтын өдөр мэдэгдэл хийсэн байна. “Хоёр улсын дунд таагүй харилцаа бий болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Тиймээс энэхүү харилцааг сайжруулахын тулд “Пёнчан-2018” өвлийн олимпид хоёр улсын баг тамирчдыг хамт оруулах саналыг бид тавьж байна” хэмээн сайд мэдэгджээ.

 

Харин энэхүү саналаас татгалзаж буйгаа Хойд Солонгос хэдхэн хормын өмнө мэдэгдлээ. Олон улсын Олимпын хорооны гишүүн, Хойд Солонгосын иргэн Чан Ун “Бид Өмнөд Солонгосын саналыг хүлээн авах боломжгүй” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин