Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дууссан хэдий ч Сонгуулийн Ерөнхий хорооноос эцсийн байдлаар дүн мэдээллийг хүргээгүй байна.
Сонгуулийн Ерөнхий хороо 1984 хэсгийн хорооны мэдээллийг нэгтгэх ёстой. Өнөөдөр өглөөний байдлаар Баян-Өлгий аймгийн хоёр, Завхан аймгийн нэг, Говь-Алтай аймгийн нэг гэсэн нийт дөрвөн хэсгийн хорооны сонгогчдын саналын дүн хүлээгдэж байсан. Харин 09.15 минутад Завхан аймгийн Дөрвөлжин сумын нэг багийн мэдээлэл СЕХ-ны сервирт ирснээр бүх хэсгийн хорооны мэдээлэл бүрджээ. Гэвч СЕХ хэдийд хуралдах нь тодорхойгүй байна.
1984 хэсгийн хорооны мэдээллээр одоогийн байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517478, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 41748, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409899 санал авчээ.
Г.Тэгшсүрэн