“Рио Тинто” Монголд дараагийн Оюутолгойг хайж эхэлжээ
2017-06-27

Олон улсын уул уурхайн мэдээллийн “Mining” цахим хуудсанд ийм нийтлэл гарчээ.

 

 

Уул уурхайн аварга том “Рио Тинто” корпорац өөрийн салбар болох Канадын “Turquoise Hill” компанийн хамт тус улсын гадаадын хөрөнгө оруулалтыг татах шинэ хүчин чармайлтын дагуу эрдсээр баялаг Монголын говь нутагт дахин хайгуул хийж эхэлжээ.

 

Хятад, Оростой хиллэдэг далайд гарцгүй тус улс өнгөрсөн сард газар нутгийнхаа тавны нэгийг уул уурхайн хайгуулд нээх шийдвэр гаргаснаар, ОУВС-ийн тэргүүлсэн “bailout“ тусламжийн арга хэмжээний хүрээнд санхүүгийн байдлаа сайжруулна гэдэгт найдаж байгаа юм. Ер нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тус улсын шинэ алхмууд эхний үр дүнд хүрч эхэлжээ. Уул уурхайн салбар Монголын ДНБ-ий 25, экспортын 80 гаруй хувийг хангадаг тул уул уурхайн хайгуулыг нэмэгдүүлснээр Азийн тус улсын ДНБ өсч, эдийн засгийн аюулгүй байдал нь бэхжинэ гэж шинжээчид үзэж байгаа юм.

 

Монгол Улс түүнчлэн хамгийн том хөрөнгө оруулагч “Рио Тинто” болон бусад гадаадын компаниуд хөрөнгө оруулалтын төслүүдээсээ олсон бүх орлогоо заавал тус улсын банкуудаар дамжуулж байх банкны тухай хуулийн эргэлзээтэй заалтыг хүчингүй болгожээ.  

 

“Turquoise Hill“ компанийн хэвлэлийн төлөөлөгч Тони Шаффер “Ройтер” агентлагт мэдээлэхдээ, “Би манай компани Оюутолгойн лицензид хамаарахгүй өөр хайгуулын өрөмдлөгийн хөтөлбөр хэрэгжүүлж буйг нотолж байна” гэсэн юм. Оюутолгой төслийн 66 хувийг “Рио Тинто”-гийн тус охин компани, үлдсэн хэсгийг Монголын Засгийн газар эзэмшдэг билээ. 

 

Оюутолгой нь Монголын хамгийн том уурхай хэдий ч тус улсад гадаадын хөрөнгө оруулалттай зэс, алт, нүүрсний өөр олон уурхайн төсөл хэрэгжиж буй. Жишээ нь, Канадын “Erdene Resource Development” компанийн алтны ордын нөөц урьдчилсан тооцооноос хавьгүй их нөөцтэй болох нь энэ оны эхэнд илэрчээ.

 

Австралийн “Xanadu Mines” ч Монголд байр сууриа олсон компаниудын нэг бөгөөд тус компанийн Улаанбаатараас зүүн урд зүгт орших Хармагтайн зэс, алтны уурхайн ордод энэ оны эхний саруудад хийсэн судалгаа маш сайн дүнтэй гарсан ажээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.ОЮУНЧИМЭГ

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Үхэр монголчууд юугаач бүтээж ажил хийж чадахгүй зальхуу бэлэнчилэх сэтгэлгээтэй хулгай нар ш дээ.Яадаж л гутлын улавчаа айтайхан хийж чаддаг юм уу даа чаваас
2018-12-14
dfwedaqewfgerg:
yoronhiilogchoo gazriin doorh baylag ard tumnii omch yum bol oyu tolgoigoos ard tume huwitsaa ezemshih yostoi yahaaraa rio tinto oyu tolgoigoos 66 huwiig ezemshij olson orolgoo mongol bankaar damjuulahgui baigaa yum be ashigt maltmaliin huulia darui oorchilj huwi hemjeegee shinchil hunii erhend orj hartsaarn ajildag uls manaihaas or baihgui baih
2017-08-03
Зочин:
Дэндлээ, олон түмэн босох хэрэгтэй байна. Харийн луйварчдад найр тавиад байгаа урвагчдийг ширээнээс нь зайлуулж шоронд хатаах цаг болчлоо. Нөгөө эх орон, ард түмэн гэж цээжээ дэлдагчид, нөгөө олон намууд хаана байна аа? Яагаад юу ч дуугарахгүй_ яах ч үгүй байна аа. Ганц Манхбаяр гэгч хүнийг дараад авсан өөр толгойлоод хавлах хү байна уу? Манай залуучууд хаана, хэний төлөө амьд явна аа?
2017-07-01
зочин:
манан-гиин луиварчидтаи ниилэн дахин дээрэмдэж эхлэх юм баина даа сонор соргог баиж тэмцлээн ургэлжлуулнэ хамгиин гол нь манан-г устгах хэрэгтэи
2017-06-30
Зочин:
. Даварсан компаниудад хэн нь эрх олгодог байнаа. улсын хөрөнгийг цацаж байгаа албан тушаалтантай хариуцлага тооцмоор юм. Баячууд гадагшаа гарна ардууд л үлдэнэ шүү дээ
2017-06-28
bi:
uher mongolchuud uhertiin hondii ch uguui uher ch ugui bolnoo MANANtaigaa tsug
2017-06-28
bi:
ha ha ha ta nar ter MANANdaa sanlaa ogchihood uhsenee goridood baigaa sdanuud ve
2017-06-28
Mongol:
salaavch ugnuu mai chi geed ed nar mongolchuudiig ingej doromjloh boloogui shuu! yaj haritsana tuun shig n baih yostoi!
2017-06-27
Ter Mongol:
Humuus uund durgui baigaa ni saikhaan bainaa. Er ni Anglo-American ulsuud boloh Canada, Australia, New Zealand, USA, South Africa, England ulsuudtai naimaa, hamtraj ajillaj hugjsun uls gej baidaggui shdee. Er ni edhgeer ulsuudtai tsever ediin zasgiin tohiroltsoo hiivel 9010, 8020 gesen huviaraar bayalgaa uguh estoi. Herev 70 huvia uguud 30 hivia uuruu avna gevel estoi yachij magadgui, tegeh gej oroldson Irak, Lybia, afrikiin heden uls odoo yalgaasan bilee. Niger hurtel ig yum yarihgui delhin hamgiin yaduu ulsararaa arai daingui yavj baigaa. Tiimees ene ulsuudtai hezee ch hamtarch ajillaj bolohgui, hezee ch. Bas ter angli amerikiik dagaj daldganadag zaluuchuud yalanguay daisnihaa bag, clubiiig demjihgui baival zohiltoi
2017-06-27
Зочин:
Amtashsan hereenuud......
2017-06-27
Зочин:
FUCKKK YOU RIO TINTO!!!!
2017-06-27
Үнэн үг:
Монголд ашиггүй гэрээ хэлэлцээртэй компанид дахин хайгуулын эрх олгож Монголын баялагт эзэн суулгаад байж болж байгаа юмуу. үүнээс чинь болоол ард түмэн бухимдаад байна шүү дээ.
2017-06-27
Зочин:
Емнех гэрээгээ сайжруулж ОТ с ард тумэн ашгаа хуртээгуй цагт дахин баялгаараа оролдмооргуй бна
2017-06-27
Зочин:
Манай эдийн засагын өсөлтөнд тодорхой мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадаагүй, хүсэх ч үгүй байгаа компанид дахин ямар ч лиценз олгох хэрэггүй.
2017-06-27
Болдбаатар:
Ханж цаддагүй муусайн новшнууд. Ёстой л 15 толгойтой атгаажийн хар мангас юм. Монгол маань биднээс хойш оршин тогтнох юм шүү дээ. Үр хойчид маань юм үлдээх нүү . Энэ мангастай нийлсэн манай чөтгөрүүд зөвхөн өөрсдийгөө бодоод ариун газар шороогоо самруулж дуусах вий. Монголчууд минь сонор соргог л байгаарай Шаардлагатай бол босох хэрэгтэй шүү. ҮР хүүхдийнхээ төлөө бүү ай
2017-06-27
зочин:
Өмнөхөө засч чадахгүй 2037 оноос ашиг хүртэх гэрээ хийж яасан ч болохгүй. Дараа үе маань арай ийм юм зөвшөөрөхгүй Одоо боль
2017-06-27
Odoo bolnoo:
Yun haiguul ve, odoo bolno, Mongolchuud teneg bish shuu, huuj zailuuliya. Ta narguigeer Mongol bolood l irsen, hpoishid ch boloh l bolno
2017-06-27
Зочин:
Одоо болно. 3 биш 30 сая хүнийг тэжээчихээр баялаг гаргачихаад ядуу зүдүү байдлаасаа ард олон нь гарч чадахгүй байж дахиж баялаг гаргаж яах юм бэ. Үр хойчдоо үлдээев
2017-06-27