Г.Ган-Эрдэнэ “Улаанбаатар цом”-д аваргалав
2017-06-28

 

Сонирхогчдын боксын "Улаанбаатар цом" олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо зургадугаар сарын 21-25-нд Хандгайт дахь "Их тамир" спорт цогцолборт болж өндөрлөлөө.

 

28 дахь удаагаа зохион байгуулагдсан уг тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, БНАСАУ тэргүүтэй 10 орны нийт 121 боксчин аваргын төлөө тулалдсан.

 

Тэмцээний эрэгтэйчүүдийн 49кг-д тулалдсан ОУХМ Г.Ган-Эрдэнэ алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 64кг-д Г.Баярхүү алтан медаль хүртсэн амжилтыг тус тус үзүүллээ.

 

Харин эмэгтэйчүүдийн 75 кг-д Э.Эрдэнэтуяа, 48 кг-д О.Жаргалан нар мөнгөн медаль хүртсэн бол 74 кг-н жинд хүрэл медалийн эзнээр А.Давааням, 69 кг-н жинд алтан медалийн эзнээр О.Бямба-эрдэнэ, мөнгөн медалийн эзнээр О.Батзориг, хүрэл медалийн эзнээр Б.Мөнх-ирээдүй , Б.Сүххуяг нар тодорсон юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин