Амаре Стоудмайр НБА-д эргэн ирэх үү
2017-06-28

 

6 удаагийн бүх одод амаре Стоудмайр НБА-д эргэн ирэх бодолтой байгаа гэнэ. Түүний хувьд саяхан Израйль улсын дээд лигт Хапоэл Иерусалим багийн хамтаар түрүүлээд удаагүй байгаа юм. Тэгвэл НБА-д тоглох хүсэлтэй байгаа талаараа Нью Иорк Пост сонины Марк Бэрманд хэлсэн байна.

 

“Тэнд тоглосон эхний жилдээ аварга авлаа. Аварга аваргаараа л үлдэе гэж эхэндээ бодсон. Зодог тайлах сонголт одоо миний амьдралд тулаад байгаа гурван сонголтын нэг. Гэхдээ ахмад тоглогчийн туршлага хэрэгтэй НБА-ын багт дахин тоглож бас болох юм. Эсвэл буцаж очоод аваргаа хамгаалж ч болох л юм. Энэ талаар бодох хэрэгтэй. Надад ийм гурван сонголт байна.” гэж уг ярилцлагынхаа үеэр Амаре Стоудмайр дурьдсан юм.

 

Өдгөө 34 настай хүчний довтлогчийн хувьд замналынхаа сүүлийн жилүүдийг гэмтэл бэртлээс болж талбайн хажуугаас өнгөрүүлсэн юм. Хэрвээ гэмтэл бэртэлгүй бол яагаад НБА-д буцаад тоглож болохгүй гэж.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин