Нисдэг тэрэг шүүхийн байр руу гал нээж, бөмбөг дэлбэлжээ
2017-06-28

Венеусэлийн нийслэл Каракас хотноо байрлах шүүхийн байр руу нисдэг тэрэг гэнэт дайрсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Нисдэг тэрэг шүүхийн байр руу гал нээхээс гадна хэд хэдэн удаа тэсрэх бөмбөг шидсэн болохыг албаныхан баталжээ.

 

Ерөнхийлөгч Николас Мадуро “Энэ бол террорист халдлага” гэж мэдэгдэв. Дээрх үйл явдлын улмаас хүний амь нас эрсдээгүй мөн хүн гэмтээгүй хэмээн эх сурвалжийн мэдээллээс иш татан орон нутгийн хэвлэлийнхэн уламжилжээ.

 

“Каракас хотын Ерөнхийлөгчийн ордон болон Дээд шүүхийн байр байрлах хамгаалалттай хэсэгт олон удаа дэлбэрэлт болсон” гэж гэрч хэвлэлийнхэнд хэлсэн байна. Мадуро ард түмнээ айж, сандрахгүй байхыг уриалан “Удахгүй бид халдлага үйлдсэн этгээдүүдийг барьж, шударга шүүхийн өмнө авчрах болно” гэж мэдэгджэ.

 

 

Сүүлийн гурван сард Каракас тэргүүтэй томоохон хотуудад сөрөг хүчнээр удирдуулсан олон мянган хүн Ерөнхийлөгч болон Засгийн газраа огцрохыг шаардаж буй юм. цагдаагийнхан болон жагсагчдын дунд мөргөлдөөн гарсаны улмаас одоогоор 75 хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-17