Жэсон Стэтхэм аав боллоо
2017-06-29

“Тээвэрлэгч” киноны од Жэсон Стэтхэм аав болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Жүжигчний сүйт бүсгүй “Victory secret’s”-ийн  сахиусан тэнгэр Рози Хантингтон өнгөрөгч амралтын өдөр амаржиж, хүүтэй болжээ.

 

Рози өчигдөр инстаграм хуудастаа бяцхан хүүгийнхээ гараас атгасан зургаа нийтлээд “Энэ бяцхан залууг Жак Оскар Стэтхэм гэдэг. Тэрбээр энэ сарын 24-нд мэндэлсэн” гэж бичсэн байна.

 

 

Хос 2011 оноос болзож эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд сүй тавьцгаасан юм. Өдгөө 49 настай Жэсон Стэтхэм сүйт бүсгүйгээсээ 20 насаар ах билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
goch:
avraga erthtneeree shaaj ugdug bhdaa
2017-07-20