Талбайн өмнөх төлбөргүй авто зогсоолыг өнөөдөр нээнэ
2017-06-29

 

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжийн дагуу Сүхбаатарын талбайн өмнөх 2.5 га газар бүхий талбайд 200 автомашины зогсоол байгуулах ажлыг эхлүүлсэн.

 

Уг авто зогсоол ашиглалтад ороход бэлэн болсон бөгөөд өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа болох юм байна. Тухайн зогсоолд иргэд автомашинаа зогсооход үнэ төлбөргүй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автомашин зогсох тусгай хэсэг гаргаж өгчээ.

 

Авто зогсоолын тохижил, үйлчилгээний ажлыг зургадугаар сарын 4-нд эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэгч компаниар “Ю Би констракшн” ХХК ажиллаж 6650 м2 хөрс хуулалт, асфальт бетоны хучилтыг хийсэн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mash zuv ajil boljee!!!!
2017-06-29
сонгогч:
бас л сонгуулийн шоу хийж байна уу арай хэтэрнээ үнэгүй юм гэдэг ямар байдаг билээ? өмнө нь нэг удаа энд зогсож байсан, хэдэн таксичин нөхдүүд машинаа хөндлөн хаячихаад 2 машинд хуваагдан суугаад мөрийтэй мушиг тоглоод л өчнөөн юм болж байж гарч билээ, яагаад 500 төгрөгөө өгөөд зогсож болохгүй гэж, С.Батболдоо сонгууль дууссан, тууз хайчлах шаардлагагүй зүгээр л нээчих
2017-06-29
Zochin:
Talbai toirson alban baiguullagiinhan ! Ogloo irj zoschihood l oroi gardag zogsool boloh yum bna l daa ! Ehnii 1 tsag unegui 2 dahi tsagaas 30 min tutam 1000 tog gevel ! Niited hursen uilchilgee bolno doo !
2017-06-29
zaluu:
tulburtei bolgoochee tsagiin 500 geed tegehgui bol ter haviihan ugluu mashinaa tavichihaad oroi avj bnshd dunkuu hognuud shuu
2017-06-29