Шүүгчийн сонгон шалгаруулалтын босго өндөрслөө
2017-06-29

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2017.06.29) боллоо. Хэвлэлийн бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар зарлигаар баталсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын талаар Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул танилцуулсан юм.

 

Шүүхийн ерөнхий зөвлөл өнгөрсөн гурван жилийн хугацаанд явагдсан шүүгчийн сонгон шалгаруулалтад дүн шинжилгээ хийж, сонгон шалгаруулах арга, ажиллагааг илүү боловсронгуй болгосон шинэ журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар зарлигаар батлууллаа.

 

 Уг журмаар шүүгч болох хүсэлтэй хуульчид суурь шалгалт өгдөг болсон. Суурь шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулна. Суурь шалгалт нь ерөнхий болон тусгай шалгалтаас бүрдэх бөгөөд ерөнхий шалгалтаар нэр дэвшигчийн мэдлэг, ур чадварыг нийт 60 онооны шалгалтаар шалгана. Энэ шалгалтын онооны 60 хувиас дээш оноо авсан нэр дэвшигч тусгай шалгалтад оролцох эрхтэй болно. Тусгай шалгалтаар нэр дэвшигчийн ёс зүй, зан төлвийг шалгана. Ерөнхий болон тусгай шалгалт нийт 100 оноотой. Үүний 70 хувиас дээш оноо авсан тохиолдолд суурь шалгалтад тэнцсэнд тооцно.

 

Суурь шалгалт нь жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулагдах тул шүүгчийн сул орон тоо зарлагдахаас өмнө суурь шалгалтыг зохион байгуулж, тэнцсэн нэр дэвшигчийг шүүгчийн сул орон тоонд өргөн мэдүүлэгдэх боломжтой болсон. Тиймээс нэр дэвшигч сул орон тоо зарласан тухай бүр нэрээ дэвшүүлнэ.

 

Суурь шалгалтад тэнцсэн нэр дэвшигч "шүүгчийн бэлтгэл сургалт”-д хамрагдана. 24 багц цагийн бэлтгэл сургалтад бүрэн хамрагдсан нэр дэвшигч Шүүхийн ерөнхий зөвлөлийн ганцаарчилсан ярилцлагад оролцох эрхтэй.

 

Эдгээр зохицуулалтын дагуу шүүгч болох босго шалгуур дахин өндөр болсон гэж хэлж болох хэдий ч нэр дэвшигчид илүү боломж, өргөн сонголт бий болж байгаа. Өмнө нь нэр дэвшигч шалгалтад тэнцээгүй тохиолдолд 2 жилийн хугацаанд дахин тухайн чиглэлээр шалгалтад оролцохыг хориглодог байсан. Харин шинэ журмаар хугацаа харгалзалгүй шалгалтад дахин оролцох, шалгалтад тэнцсэн тохиолдолд нэгэн зэрэг сонгон шалгаруулалт зарласан хэд хэдэн сул орон тоонд нэрээ дэвшүүлэх боломжтой болсон.

 

Суурь шалгалтыг шүүгчийн сул орон тоо гарахаас өмнө урьдчилан зохион байгуулснаар сул орон тоонд богино хугацаанд шүүгч томилогдох боломжтой болж байна. Өмнөх журмын дагуу шүүгчийн сул орон тоо гарсанаас хойш 3-4 сарын дараа шүүгч томилогддог байсан. Үүнээс шалтгаалж сонгон шалгаруулалт зарласан шүүхийн шүүгчийн ажлын ачаалал нэмэгдэх, шүүхийн үйлчилгээний хүртээмж удаашрах зэрэг үр дагавартай байсан юм.

 

Сайн хуульчийг шүүгчээр сонгохоос гадна шүүгчийн ажлын байранд шаардлагатай ур чадвар, дадал олж авсан хуульч шүүгчээр томилогдохоор зохицуулагдсан нь "шүүгчийн бэлтгэл сургалт”-ын хүрээнд хэрэгжинэ. Нэр дэвшигч шүүгчээр томилогдохоос өмнө бэлтгэл сургалтад хамрагддаг болно.

 

 

Шүүгчийг сонгон шалгаруулахад мэдлэг, ур чадвараас гадна ёс зүй чухал үзүүлэлт. Шүүхийн ерөнхий зөвлөл хуульд заасны дагуу нэр дэвшигчтэй ганцаарчилсан ярилцлагыг явуулдаг. Энэ нь тухайн нэр дэвшигчтэй биечлэн ярилцаж, зан төлөв, харилцаа, хандлага, төлөвшилийг тодорхойлох зорилготой. Тийм ч учраас бэлтгэл сургалтын явцад нэр дэвшигчийн талаар тодорхой дүгнэлт гаргаж ярилцлагад орохоос өмнө танилцуулагдаж байх зорилготой. Тиймээс ярилцлага явуулахаас өмнө сургалт зохион байгуулахаар зохицуулагдсан. Өмнө нэр дэвшигч нь нөөцөөс нэр дэвших үед Шүүхийн ерөнхий зөвлөлийн ярилцлагад ордоггүй байсан бол одоо нэрээ дэвшүүлэх бүрд оролцохоор журамласан зэрэг олон шинэлэг зохицуулалт орсон.

 

Анхлан шүүгч болох хуульчийн давах босго өндөр болсон төдийгүй шүүгч карьер ахих шалгалтуудын босго ч 60 оноогоор тэнцдэг байсан бол 70 оноо болсон юм.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
Яаж тогтоодог вэ?:
Хүний ёс зүй н шалгалтыг ямар бүрэлдэхүүн шалгадаг юм болоо?далдыг хардаг хүн үү ? Авилга ч гэж дээ хээл хахуул авахгүй шудрага хүн ёс зүйтэй гээд л нэг хоёр юм асуугаад тогтоосон болдог юм уу
2019-07-09
Zochin:
Uunees gadna aldaa gargasan huulich shuuhiin shalgalt and oroh erhgyi baih, aldaa gargasan shuuhchiig shuud dahin huulchaar ajillah erhgyi baihaar zohitsuulah heregtei
2017-06-30
J:
Ene olon undur unetei yls turjsn shuugch.r mongol yaadag bn aa
2017-06-29
Үнэхээр худал:
Би өөрөө олон удаа орсон мөнгө мөнгийг нь өгөхгүй бол пад ..товчдоо .. лүдүн доржн яриад бг шударга ёс гэх үү дээ дээр нь мөн ч чадваргү нөхдүүдээр ажлн алба дүүрсэг юм билээ эрүүгийн шүүгч болохоор бүртгүүлсэн хүмүүсд иргэний хуулийн бодлого өгч ч бх шг энэ мөнхзул өмнөөс нь ичдэг юм билэ
2017-06-29
ZOCHIN:
HUNII ES ZUIG NEG HUN YARITSAJ BAIGAAD TOGTOOCHIHIIM BIZDEE TA NAR IIM L YUM HUUNE DE E
2017-06-29